Олон Улсын хүний эрхийн өдөр

Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр.  Анх 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдаж  улмаар энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр” болгон жил бүр дэлхий нийтээр тэмдэглэж байхаар тогтжээ.  Энэ жилийн хувьд “Миний үг-Миний оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.  Нийгмийн амьдралд иргэний оролцоо хэдий чинээ сул байна төдий чинээгээр тэдний эрх, эрх чөлөө зөрчигдөж, төрийн эрх мэдэл данхайж, гаргасан шийдвэр нь ард түмний төлөө бус, харин цөөнхийн эрх ашгийн төлөө үйлчилж эхэлдэг. Тиймээс энэ өдрөөс эхлээд бүтэн жилийн турш иргэн Та оролцоогоо хангахын төлөө үгээ хэлэх, дуу хоолойгоо хүргэх сайхан боломж бүрдлээ.  Олон улсын хүний эрхийн өдрийг угтан ХЭҮК-оос Фэйсбүүк нийгмийн сүлжээг хэрэглэгч залуучуудын дунд “Хүний эрх - миний дуу хоолой” сэдэвт шторкийн уралдаан, Хууль зүйн сургуулиудад суралцаж байгаа оюутнуудын дунд “Парламентын мэтгэлцээн” тэмцээн, Хэвлэл, мэдээллийнхний дунд “Бидний анхаараагүй жендэрийн асуудлууд” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг тус тус зарласан.  Мөн түүнчлэн “Хүний эрхийн товч тайлбар” номын нээлтийг Төв номын санд болж  хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025