Даян аваргын охин, далай аваргын ээж

Зүлэг ногоон дэвжээнээ арал,бяр, чацаараа илүүрхдэг далай аварга Г.Өсөхбаяр 20-р зууны домогт хүчтэн буур Жамъяангийн зээ хүү гэдгээрээ эрхгүй илүүрхдэг. Арван хэдхэн настайдаа Алшаад жин тээж явахдаа тэмээ өргөж, буур Жамъяан нэр авсан даян аварга өвөө нь Г.Өсөхбаяр аваргыг төрөхөд шуудан холбоогоор 5 кг жинтэй хүү төрсөн тухай цахилгаан мэдээ авчихаад хүн болгонд өнөөх цахилгаан мэдээний цаасаа үзүүлж, хөл хөөрцөг болон баярлаж явсан гэдэг. Домогт аваргыг ийн магнай хагартлаа баярлуулж асан өндөр Өсөхөө аваргын ээж Ж.Насантогтох хэмээх энэ эрхэм буурал буур Жамъяангийн газар дээрх ганц охин бөгөөд 4 охин, 2 хүү төрүүлсэнээс хоёр хүү нь хоёулаа хүч ихт бөхчүүд болсон нь бөхийн удам эхийн талыг дагадаг гэх монгол уламжлалыг батлах мэт. Даян аваргын хойморт эрхэлж өсөөд дараа нь өврөөсөө дахин далай аварга төрүүлсэн Ж.Насантогтох гуайг Даян аваргын охин, далай аваргын ээж хэмээдэг нь ийм учиртай. Нарт тэнгэрийн дор оногдсон энэхүү их хувь заяагаа дааж амьдрахсан хэмээн сүслэн боддог буурал ижий ганц биеэ хувааж, өсөж үржсээр тавь гаруй болж салаалсан бас нэгэн хосгүй хувь тавилантай. Зундаа Архангайдаа, өвөлдөө нийслэл хотдоо амьдардаг аваргын ээж өнгөрсөн сард болж өнгөрсөн Монголын радиогийн олон нийтэд нээлттэй өдөрлөгийн үеэр аваргы хүүтэйгээ хүрэлцэн ирж, аавынхаа алтан фондод бичигдэж үлдсэн дуу хоолойг сонсож, нулимс цэлэлзүүлэн суусан хайрлам мөчийг та бид харж байна. Ижил өнгийн дээлээр гоёж ирсэн ээж, хүү хоёрт хамтдаа олон жил байхын дээд ерөөл хүсье. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Сайхан байнаа хамтдаа урт насалж удаан жаргаарай Өсөхөө аварга ээжийгээ өвөлдөө нутагт нь утаанаас хол өвөлжүүлээрэй
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
  • шинэ жилийн мэнд хүргэе
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • zochin
    yamar goy um be
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • saihan humuus saihan l baih uym daata 2-too az jargal sain sainhiig husie
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • Erhem ta urt naslaarai
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025