Н.Энхбаярын ялыг 2.6 жил болголоо

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал Улсын дээд шүүхэд болж өндөрлөлөө. Хурал өглөө 09.10 цагаас эхэлж, шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргасан юм. Ингээд Н.Энхбаярт холбогдох “ТВ-9”, “Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг хэрэгсэхгүй болгож “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс сонин”-ы хувьчлалын асуудлыг харин хэвээр үлдээсэн байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярт оноогоод байсан дөрвөн жилийн хорих ялыг 2.6 жил болгон хөнгөрүүлжээ. Харин  “Улаанбаатар таймс сонин”-ы хувьчлалын асуудлыг хэвээр үлдээсэн болохоор До.Чулуунбаатарын ялыг хэвээр үлдээж, Ж.Мягмаржаргалын ялыг нэг жил болгон өөрчилсөн байна. Хамгийн хачирхалтай нь өнөөдрийн шүүх хурлыг МАХН-ын дарга Н.Энхбаярын гурван өмгөөлөгчийн оролцоогүйгээр шийдсэн юм. Учир нь Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл гадаадад байгаа бөгөөд бусад өмгөөлөгч болох  Б.Оюунбилэг, О.Сайнгэрэл нар хурал эхлэхийн өмнө шүүх бүрэлдэхүүнд гурван санал тавьж, шүүх хурлыг түр хугацаагаар хойшлуулахыг хүссэн талаар бид өмнө нь дуулгасан. Гэвч шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээн аваагүй учир өмгөөлөгч Б.Оюунбилэг, О.Сайнгэрэл нар хурлыг орхин гарсан юм. Гэхдээ хуулиндаа хуралдааныг орхин гарсан өмгөөлөгчдөд Захиргааны хариуцлагын хуулийн дагуу шийтгэл оноох заалт байдаг гэнэ. Тиймээс энэ заалтын дагуу тэдэнд захиргааны хариуцлага авах байх.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • yag unen Bi bsan bol 26 jil suuhaar bolson
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • 100 demjiij bnadeerhi setgegdliig
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Инээдтэй эмгэнэлтэй хууль бус явдал Монголд ингэж нэгээр нэмэгдлээ дээ Хууль шүүх байгууллагын газар бүх хүндээ адилхан ханд даа Ингээд зарим нэг даварчихсан этгээд олон зуун саяаар нь улс нийгмийн ард түмний эрх ашгийг хохироочихоод байхад толгойг нь илээд ийм инээдтэй ял оноогоод байх юм Ийм байхаар чинь энэ улс орон улам авилгал хээл хахуульд автахаас яахын Доодчуул нь биш дээдчүүл нь ялзарсан илжирсэн өмхийрсөн нийгэм гэдгийн тод жишээ Тэгэхэд Германы ерөнхийлөгч яаж байна ичээд албан тушаалаа өгч байхад манайхан бол ширэн нүүр гаргачихаад үр хүүхэд эхнэр хүүхэдтэйгээ нийлээд бүүр мафи шиг болчихоод тэр буруу зүйлээ зөв гэж үзээд тэмцээд байх нь тэр Эцсийн эцэст нүгэл нүдээрээ гардаг гэж үг байдаг
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025