Алтан сарнай

Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ноос зохион байгуулдаг оны онцлох хүн шалгаруулах  “Алтан сарнай” наадам 12 дэх жилдээ болох гэж байна. Жил бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, уриан доор зохиогдож ирсэн тус наадам энэ жил Итали удирдаачаар удирдуулсан поп оркестр, гайхалтай тайз засалт гээд давтагдашгүй нэгэн үдэш байхыг зохион байгуулагчид дуулгалаа. Мэдээж оны Шинжлэх ухааны салбарын онцлох хүн, Биеийн тамир, спортын салбарын онцлох хүн, Хэвлэл мэдээллийн салбарын онцлох хүн, Энэрэнгүй үйлс хүмүүнлэгийн салбарын онцлох байгууллага, Эдийн засаг бизнесийн салбарын онцлох хүн, Соёл урлагийн салбарын онцлох хүн, Төрийн захиргааны салбарын онцлох хүн, Нийгэм, улс төрийн салбарын онцлох хүн зэрэг 10 номинациар шалгаруулж, шагналын эздийг тодруулах гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025