Булган аймагт баригдсан соёлын төвийн анхных нь төсөвт өртөг 690 сая төгрөг. Гэвч бага байна, хүрэхгүй байна гэж барилгын ажлыг гурван жил сунжруулжээ. Ажил гүйцэтгэх санхүүжилт нь 2007 онд 300.0 сая төгрөг, 2008 онд 390.0 сая төгрөг төсөвлөгдсөн ба тэр оны ажлыг хугацаандаа гүйцэтгэж чадаагүй тул 39.2 сая төгрөг нь буцаагдаж байжээ. 2009 онд барилгын төсөвт өртгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дараа ЭМЯ-наас төсөв өртгийг нь шинээр тогтоох комисс гарч ажиллаад 896,3 сая төгрөгийг нэмэхээр тооцоолсон ба үүнээс 448,2 сая төгрөгийг Улсын төсвийн тодотголоор Монгол улсыг хөгжүүлэх сангаас нэмж өгөхөөр батлагдаж, үлдсэн 448,1 сая төгрөгийг 2011 оны улсын төсвөөс өгөх болсон түүхтэй. Ингээд анх 690.0 сая төгрөг байсан төсөвт өртөг нэмэгдсээр 1.586.3 сая төгрөг болсон төдийгүй гурван жилээр хугацаа алдаж ашиглалтанд орсон байна. Харамсалтай нь “Авзага” Мэндээгийн олон жил хойш сууж, олон удаа мөнгө нэмж авч байж барьсан барилга мөсний хонгил шиг хүйтэн, жавар нэвт сэнгэнэж, хүн тогтож суухын аргагүй байгаад Булганчууд гомдолтой байна.“Авзага”-ын Мэндбаярын заль
Булган аймагт баригдсан соёлын төвийн анхных нь төсөвт өртөг 690 сая төгрөг. Гэвч бага байна, хүрэхгүй байна гэж барилгын ажлыг гурван жил сунжруулжээ. Ажил гүйцэтгэх санхүүжилт нь 2007 онд 300.0 сая төгрөг, 2008 онд 390.0 сая төгрөг төсөвлөгдсөн ба тэр оны ажлыг хугацаандаа гүйцэтгэж чадаагүй тул 39.2 сая төгрөг нь буцаагдаж байжээ. 2009 онд барилгын төсөвт өртгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дараа ЭМЯ-наас төсөв өртгийг нь шинээр тогтоох комисс гарч ажиллаад 896,3 сая төгрөгийг нэмэхээр тооцоолсон ба үүнээс 448,2 сая төгрөгийг Улсын төсвийн тодотголоор Монгол улсыг хөгжүүлэх сангаас нэмж өгөхөөр батлагдаж, үлдсэн 448,1 сая төгрөгийг 2011 оны улсын төсвөөс өгөх болсон түүхтэй. Ингээд анх 690.0 сая төгрөг байсан төсөвт өртөг нэмэгдсээр 1.586.3 сая төгрөг болсон төдийгүй гурван жилээр хугацаа алдаж ашиглалтанд орсон байна. Харамсалтай нь “Авзага” Мэндээгийн олон жил хойш сууж, олон удаа мөнгө нэмж авч байж барьсан барилга мөсний хонгил шиг хүйтэн, жавар нэвт сэнгэнэж, хүн тогтож суухын аргагүй байгаад Булганчууд гомдолтой байна.
Сэтгэгдэл байхгүй байна