2012 оны хамгийн их ашиг орлого олсон дуучин хэн бэ? Уг жагсаалтыг реппер Dr. Dre тэргүүлсэн гэхэд та итгэхүү. Алдарт реппер маань уран бүтээлээс гадна бизнесийн салбарт амжилттай яваа нэгэн бөгөөд 2012 онд өөрийн Beats by Dr.Dre бүтээгдэхүүний хувьцааны 51 хувийг HTC компанид зарж 110 сая ам.долларын ашиг олсоноор жагсаалтыг тэргүүлжээ. Харин уг жагсаалтын удаах байруудад “Pink Floyd” хамтлагийн домогт гитарчин Роджер Уотерс, дуучин Элтон Жон, Ирландийн алдарт "U2" хамтлаг болон Английн "Take That" зэрэг хамтлагууд орсон байна.






Сэтгэгдэл байхгүй байна