“Гранд”-ын ээлжит сенсааци Э.Одгэрэлийн охин, А.Сүхбатын залуу гэргийг дуранджээ

Дугаарт бүртээ папараци, сенсааци, шинэ содон мэдээлэл багтааж, даацтай, оюунлаг нийтлэлүүдээрээ салбартаа толгой цохидог “Гранд” сэтгүүлийн цоо шинэхэн дугаар худалдаанд гарлаа. Үлгэр домог мэт яригддаг мөнхийн залуу нас Э.Одгэрэлийн ганц охин Э.Мишээл, Даян аварга А.Сүхбатын залуу гэргий Н.Гарамханд нарыг “Гранд”-ынхан энэ удаад папарацийн дурандаа буулгажээ. Өдгөө 20 настай, Рояал академийн оюутан Э.Мишээлийн дурлал дөнгөж амьдралаа эхлүүлж байсан хосуудыг салгахад хүрээд байгаа тухай болон топ модель Э.Одгэрэлийн олонд дэлгэгдэж байгаагүй нууц хөрөнгө, нууцлаг амьдралыг дэлгэсэн нь тун сонирхолтой болжээ. Дархан аварга Х.Баянмөнхийн хайртай охин Б.Баясгалангаас өрх тусгаарлаагүй ч гимнастикчин залуу бүсгүйгээр өөрийгөө гоёх болсон А.Сүхбат аваргыг Н.Гарамханд гэргийтэй нь “Гранд” сэтгүүл анхлан дуранджээ. Мөн Монголын хөшигний ардах нууцлаг хөрөнгөтнүүдийн нэг “Хүннү коал”-ын Жорж Төмөр буюу Т.Лхагвадорж, түүний гэргий хэн болох, хэрхэн баяжсан талаар сонирхож байвал, экс ерөнхий сайд Сү.Батболдын ууган хүү Б.Баттүшигийн Америкт 6 тэрбумаар худалдаж авсан тансаг хауз, поп хатагтайг дийлэгч хэн болох, 20 саяын цалин авч, хоёр том цамхагт амьдрагч бүсгүйг хэн болох гээд тун ч сонирхолтой олон мэдээллийн хариултыг дараа дараагийн хуудаснаас авч болох нь ээ.
Саяхан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт хоёрыг халз мэтгэлцээний рингэнд тулалдуулсан Оюутолгойн гэрээ, Рио Тинтогийн үнэн нүүр царай, бодит үнэнийг мэдэхийг хүсвэл “Гранд” энэ тухай тун ч сонирхолтой өнцгөөс нь бичсэн байна. Цаашилбал “Хайрын романс хаа хүртэл үргэлжлэх бол?” хэмээх нийтлэлдээ дээдсийн хүрээлэл гэгддэг их хурлын гишүүд, хөрөнгөтөн бизнесмэнүүдийн хайр дурлалын хэлхээ холбоо, одоо хэрхэн хаана өрнөж буйг сонирхолтойгоор нийтлүүлсэн нь таны сонирхлыг татах нь дамжиггүй. Тус сэтгүүлийн байнгын уншигчдын тэсэн ядан хүлээдэг ярилцлагын хойморт энэ удаад УДЭТ-ын найруулагч, алдарт Гамлетаар 11-р сард үзэгчдэд бэлэг барьсан Н.Наранбаатар уригдаж сонирхолтой, амттай яриа өрнүүлжээ. Энэ мэт шинэ жилээр ямар даашинз моод тодорхойлох хийгээд өнгөрсөн онд хэн хамгийн сайхан мөн хамгийн муухай хувцасласан талаар сонирхохыг хүсвэл энэ талаар “Гранд” мөн онцолжээ. Сард нэг удаа 76 нүүртэйгээр таны гар дээр очдог “Гранд” сэтгүүлийн 28 дахь дугаарыг та бүх супермаркетууд, ном сэтгүүл худалдааны цэгүүдээс худалдан авч унших боломжтой. Мөн нэмж дуулгахад тус сэтгүүлийн 2013 оны 1-р улирлын захиалга орон даяар бүх шуудангийн салбаруудаар явагдаж эхэлсэн тул та яаравчлан захиалж, “Гранд”-ын дугаар бүрийг алгасалгүй хав халуунаар нь уншиж байгаарай. Монгол шуудан, Скай пост, Улаанбаатар шуудан, Түгээмэл шуурхай шуудан зэрэг бүх шуудангийн салбарт та 12-р сарын дотор багтаж захиалгаа өгөөрэй.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • дээдсийн хүрээлэл ч гэх шиг луйварчидад ахадсан нэр байна зүгээр л луйварчид гэхэд болно ш дээ
    2012 оны 12 сарын 14 | Хариулах
  • zochin
    tomor zamd goyo ohid baidag baij bilee 51r surguuid ter tusmaate
    2012 оны 12 сарын 12 | Хариулах
  • eej in yadiin yagii yumuutodorhoi bicheldeeoilgmoor bnakkk
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • Zochin
    Ene udaagiin dugaart unen yum olj haraagui ee suuldee setguul ni borlogdohoo boliood yaj sensatsi tarih ve gej zohioson yum shig bain lee
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • Ohin ni odoo ene amidralaa yu gd bodtsiin eejiinhee bugsuur amidarch bj duugui daruuhan chimeegui amidarsan ni dr bzdee uhaantai hun bol il garaad bhgui l bh bhdaa eej chn neg ih gaihuulaad bh amidraltai hun bish shuu dee
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • Ohin ni odoo ene amidralaa yu gd bodtsiin eejiinhee bugsuur amidarch bj duugui daruuhan chimeegui amidarsan ni dr bzdee uhaantai hun bol il garaad bhgui l bh bhdaa eej chn neg ih gaihuulaad bh amidraltai hun bish shuu dee
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • Ediin shunaltai balai avgai bugsuuruu ohinoo tejeej bgaashdee
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • Ediin shunaltai balai avgai bugsuuruu ohinoo tejeej bgaashdee
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • Odgerel tumur zamd ussun tumur zamiin 51 R surguuliig tugssunshdee yu gd hudlaataad bgaan
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • danda hudla medeelel gargadag Odgerel ger horoolold ussun ch geh shig Sansarin 54n 7 davhart ussun wm da ug n Grandig unshih durtai baisan harin ene met hudla wm baigada gej bodood bolison
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025