Up хүүхэлдэйн кино амьдрал дээр

Pixar энимейшний бүтээл болох "Up" нэртэй  хүүхэлдэйн кинод  настай бэлэвсэн эр агаарын бөмбөлөг уясан байшингаараа нисэж насан туршдаа мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлж байгаа тухай өгүүлдэг. Харин  энэхүү хүүхэлдэйн кинонд дүрслэгддэг үйл явдал бодит амьдрал дээр мөн биелэлээ олжээ.  Байшинг  нисгэж болдгийг  Jonathan Trappe хэмээх Америк эр харуулсан байна.
Умард Каролинагийн мэргэжлийн агаарын бөмбөрцгөөр хөөрөгч тэрээр, Мексикийн Леон хотод болсон Олон улсын агаарын бөмбөлгийн фестиваль дээр маш олон агаарын бөмбөлөг уясан байшингаар нисэж олныг гайхуулжээ. Тэрээр мөн хоёр жилийн өмнө Английн суваг дээгүүр агаарын бөмбөлгөөр ниссэн анхны хүн болж байсан билээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025