Эрчим хүчний зохицуулах хорооноос 2013 он гармагц цахилгаан, дулааны үнийг нэмэхээр төлөвлөж байна. Тус салбарынхан одоогийн байдлаар 44.8 тэрбумын алдагдал хүлээгээд байгаа аж. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл алдагдал улам өсөх учраас цахилгаан, дулааны үнийг нэмэх шаардлага зайлшгүй гарсан гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос тайлбарлаж байна. Дулааны үнэ одоогийнхоос 20 хувиар, өрхийн 150 кв.цагаас илүү гарсан цахилгааны хэрэглээний үнэ 15 хувиар өсөх нь. Өөрөөр хэлбэл, өрхийн хэрэглэгч 150 кв.цаг хүртэлх цахилгааны хэрэглээндээ одоогийн мөрдөж байгаа тарифаар буюу 79 төгрөг 80 мөнгө төлнө. Харин 150 кв.цагаас илүү гарсан цахилгааны хэрэглээ бүртээ одоогийнхоос 20 хувь өссөн үнэ төлөх юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна