Анх үндэсний телевизийн “Шагайн цаг” нэвтрүүлгийг хөтөлж олны танил болсон Г.Ганбаяр тун удалгүй TV5 телевизийн өмнөө барих хөтлөгчдийн нэг болж чадсан. Нэг үе уран бүтээлийн хамтрагч сэтгүүлч Насанжаргалтай нэр холбогдож явсан тэрээр уг нь санхүү, эдийн засгийн мэргэжилтэй гэдэг. Тиймдээ ч сүүлийн үед сэтгүүлч гэхээсээ илүүтэй улс төрд хөл алдсан Г.Ганбаярыг ардын намын залуу лидерүүдийн нэг гэгдэхээс гадна нам улс төрийн ажилд ихээхэн идэвхитэй оролцдог залуусын эгнээг бий болгосон гэх юм билээ. Ямартаа ч улс төрч, сэтгүүлч, эдийн засагч энэ эрхэм хайр сэтгэлийн тухайд “sweetymotion” хамтлагийн дуучин Ганболортой, нэг гэрт орох хүртлээ дотносож байсан ч хайртай бүсгүй нь хаа хол Америкийг зорьсноор тэдний романс төгссөн гэдэг. Тэгвэл Г.Ганбаяр өдгөө эрдэм номын мөр хөөсөн даруухан бүсгүйг эхнэрээрээ сонгон нам гүмхэн амьдарч байна. 



Сэтгэгдэл байхгүй байна