Swarovski микрофоны уралдаан

Дэлхийн алдарт дуучид болох Jennifer Lopez, Rihanna зэрэг дуучидад алт, бриллиант, Swarovski шигтгээтэй микрофонуудыг барьж зэрэг зиндаагаа илтгэдэг. Тэгвэл манайд ч гэсэн энэ моод дэлгэрээд удаж буй. Анх хоёр жилийн өмнө дуучин Сараа авхай “Миний муу сайн найзууд” нь Swarovski шигтгээтэй микроцон бэлэглэж шуугиан тарьж байсан. Ойролцоогоор 1000 гаруй болор шигтгээ орсон энэхүү үнэт микрофоноо Сараа тэр бүр олны өмнө гаргаад байдаггүй гэсэн шүү. Дуучин Сараа анхны шанг нь тавьсан бол удаахд нь МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Цовоо хатагтай дээрх үнэтэй бэлэгийг мөн л жилийн өмөн бэлгэнд авсан байна. Томоохон үйл ажиллагаа,  хүлээн авалтыг хөтөлдөг Цовоо хатагтайд энэ бэлгийг нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хүргэн ах нь бэлэглэсэн байна.
 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025