Авто замын I эгнээгээр нийтийн тээврийн том оврын автобус, троллейбуснаас өөр тээврийн хэрэгсэл явахыг хориглосон. Тэгвэл ирэх даваа гарагаас эхлэн стандартын шаардлага хангасан такси, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэлт хийж буй хүүхдийн болон ажилчдын автобусыг Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордны тойргоос Таван шарын автобусны зогсоол хооронд автозамын зорчих хэсгийн I эгнээгээр явуулахаар болсон байна. Түүнчлэн Улаанбаатар хотын босоо, хэвтээ тэнхлэгийн дагуу хурдавчилсан буюу буухиа автобусны үйлчилгээг ирэх оны хоёрдугаар сард багтаан зохион байгуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөж байгаа гэнэ. Такси болон хүүхдийн автобус нэгдүгээр эгнээгээр зорчино
Авто замын I эгнээгээр нийтийн тээврийн том оврын автобус, троллейбуснаас өөр тээврийн хэрэгсэл явахыг хориглосон. Тэгвэл ирэх даваа гарагаас эхлэн стандартын шаардлага хангасан такси, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэлт хийж буй хүүхдийн болон ажилчдын автобусыг Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордны тойргоос Таван шарын автобусны зогсоол хооронд автозамын зорчих хэсгийн I эгнээгээр явуулахаар болсон байна. Түүнчлэн Улаанбаатар хотын босоо, хэвтээ тэнхлэгийн дагуу хурдавчилсан буюу буухиа автобусны үйлчилгээг ирэх оны хоёрдугаар сард багтаан зохион байгуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөж байгаа гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна