Ардчилсан нам Баянгол дүүрэгт олонхи болвол дүүргийн засаг дарга болон засаг даргын орлогчоор хэнийг томилохоо С.Эрдэнэ сайд олон нийтэд зарлаж байсан. Сайдын тааллаар болвол Баянгол дүүргийн Засаг даргад Д.Оросоог, Засаг даргын орлогчоор Д.Дэлгэрбат нарыг нэр дэвшүүлэх. Тэгвэл Баянгол дүүргийн ИТХ 41 суудалтай бөгөөд үүний 30-ыг нь АН-аас нэр дэвшигчид авсан. Тэд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ ч аваад байгаа. Үнэхээр ч С.Эрдэнэ сайдын хэлж байсанчилан Баянгол дүүргийн шинэ Засаг даргаар тус дүүргээс нийслэлийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр суудаг Д.Оросоо суулгахаар өдөр хоногоо хүлээж байгаа бололтой. Тэрээр 1996-2000 онд “Орхон” Их сургуулийн хуулийн ангийг төгсөж улмаар МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр, докторантийн зэргийг хамгаалсан хууль зүйн салбартаа бол толгой цохих нэгэн гэдэг. С.Эрдэнийн сойсон хуульч
Ардчилсан нам Баянгол дүүрэгт олонхи болвол дүүргийн засаг дарга болон засаг даргын орлогчоор хэнийг томилохоо С.Эрдэнэ сайд олон нийтэд зарлаж байсан. Сайдын тааллаар болвол Баянгол дүүргийн Засаг даргад Д.Оросоог, Засаг даргын орлогчоор Д.Дэлгэрбат нарыг нэр дэвшүүлэх. Тэгвэл Баянгол дүүргийн ИТХ 41 суудалтай бөгөөд үүний 30-ыг нь АН-аас нэр дэвшигчид авсан. Тэд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ ч аваад байгаа. Үнэхээр ч С.Эрдэнэ сайдын хэлж байсанчилан Баянгол дүүргийн шинэ Засаг даргаар тус дүүргээс нийслэлийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр суудаг Д.Оросоо суулгахаар өдөр хоногоо хүлээж байгаа бололтой. Тэрээр 1996-2000 онд “Орхон” Их сургуулийн хуулийн ангийг төгсөж улмаар МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр, докторантийн зэргийг хамгаалсан хууль зүйн салбартаа бол толгой цохих нэгэн гэдэг.
Сэтгэгдэл байхгүй байна