Энэ долоо хоногийн улс төрийн амьдрал дахь хамгийн том үйл явдал бол МАХН-ынханы “тэнэгтэл”. Нэг хүний хэргээр барьцаалан, ийн ард түмнээ, засгийн газраа “сүрдүүлэх” нь байж болохгүй асуудал гэдгийг хүн бүр хэлж байгаа. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөв гэдэг байх аа. Ямартаа ч эл асуудлаар УИХ-ын гишүүд төдийгүй ард түмэн амны зугаа болгон ярьж байна. Тухайлбал УИХ-ын тэмцэгч гишүүн Ж.Батзандан МАХН-аас засгийн газарт ажиллаж буй хүмүүсийн алсын хараанд итгэж байгаагаа чухалчилсан. “Н.Энхбаярын асуудал бол тусдаа хэрэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явах ёстой. МАХН-ыг Н.Энхбаяр гэдэг ганцхан хүний эрх ашгийн төлөө явдаг, хариуцлагагүй улс төрийн хүчин гэж би бодохгүй байна. Хэрвээ зөвхөн Н.Энхбаярыг эрүүгийн хариуцлагаас суллахын төлөө ийм алхам хийж байгаа бол энэ нь дэндүү гэнэн, ёс зүйгүй, гоомой үйлдэл болно. МАХН-д олон жил улс төрд зүтгэсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал гээд туршлагатай хүмүүс бий. Тэд улс төрийн бодлогыг ганц хүний эрх ашгаар хардаггүй байх гэж найдаж байна. Тэдний алсын хараа алдраагүй байх гэж итгэж байна” гэсэн юм. Тэгэхээр тэдний алсын хараа нь хэр мэргэн байх юм бол доо. Алсын хараа
Энэ долоо хоногийн улс төрийн амьдрал дахь хамгийн том үйл явдал бол МАХН-ынханы “тэнэгтэл”. Нэг хүний хэргээр барьцаалан, ийн ард түмнээ, засгийн газраа “сүрдүүлэх” нь байж болохгүй асуудал гэдгийг хүн бүр хэлж байгаа. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөв гэдэг байх аа. Ямартаа ч эл асуудлаар УИХ-ын гишүүд төдийгүй ард түмэн амны зугаа болгон ярьж байна. Тухайлбал УИХ-ын тэмцэгч гишүүн Ж.Батзандан МАХН-аас засгийн газарт ажиллаж буй хүмүүсийн алсын хараанд итгэж байгаагаа чухалчилсан. “Н.Энхбаярын асуудал бол тусдаа хэрэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явах ёстой. МАХН-ыг Н.Энхбаяр гэдэг ганцхан хүний эрх ашгийн төлөө явдаг, хариуцлагагүй улс төрийн хүчин гэж би бодохгүй байна. Хэрвээ зөвхөн Н.Энхбаярыг эрүүгийн хариуцлагаас суллахын төлөө ийм алхам хийж байгаа бол энэ нь дэндүү гэнэн, ёс зүйгүй, гоомой үйлдэл болно. МАХН-д олон жил улс төрд зүтгэсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал гээд туршлагатай хүмүүс бий. Тэд улс төрийн бодлогыг ганц хүний эрх ашгаар хардаггүй байх гэж найдаж байна. Тэдний алсын хараа алдраагүй байх гэж итгэж байна” гэсэн юм. Тэгэхээр тэдний алсын хараа нь хэр мэргэн байх юм бол доо.
Сэтгэгдэл байхгүй байна