Британийн хунтайж Уильям, түүний гэргий Кейт анхны хүүхэдтэй болж Их Британичуудыг баяр хөөрд умбуулж байна. Хатан хааны гэр бүлийн хэвлэлийн албанаас ингэж зарласныг даваа гаригт BBC news агентлаг уламжилжээ. Гүнж жирэмслээд 2 долоо хоног хэртэй болж байгаа аж.
Хатан хааны гэр бүлийнхэн энэ мэдээг сонсоод баярлацгааж байгааг мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Өглөөгүүр нь дотор нь эвгүйрч байгаа Кембрижийн гүнж одоо Лондоны нэг эмнэлэгт хэвтэж байгаа ажээ. Тэр тэнд хэд хоног байна гэж үзэж байна.
Гүнжийн жирэмслэсэнд баярлаж байгаагаа Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон өөрийн Твиттерт бичсэн байна.
Ирээдүйн хүүхэд хунтайж Чарльз, Уильям хоёрын дараа британийн хаан ширээг залгамжлагчийн гуравт бичигдэх ажээ.
Уильям, Кейт хоёр одоо хоёлуаа 30 настай бөгөөд 2011 оны дөрөвдүгээр сард гэрлэсэн юм. Тэд анхны хүүхдээ хүлээж байна.
Кембрижийн гүнжийг бие шалтгаантай болсон тухай цуу яриа түрүүнд нь хэвлэлд нэг бус удаа гарч байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна