Р.Лхамаагийн ганц хүү

Уянгалаг хоолой, гоо төрхөөрөө ерээд оны залуусыг байлдан дагуулж, нас насныхны сэтгэлд хоногшсон дуунуудаараа урлагийн салбарт зам мөрөө тунхаглаж чадсан дуучин бол Р.Лхамаа. Урлаг, уран сайхнаас гадна боловсрол, мэдлэгийг ч эрхэмлэн үздэг хатагтай Р.Лхамаа нэг л өдөр тайзнаасаа холдож, хилийн чанад руу хүлгийн жолоо залсан нь оюундаа хөрөнгө оруулахаар шийдсэнтэй нь холбоотой гэдэг. Дуучид дундаа хамгийн өндөр боловсролтойд тооцогдох Р.Лхамаа хатагтай мэдлэг туршлагаа ашиглаж эх орондоо гадны хөрөнгө оруулалттай барилгын зөвлөгөө өгдөг “Fes” хэмээх компанийг удирдан ажилуулж байгаа. Харин тэр болгон гэр бүл, хувийн амьдралынхаа талаар хэвлэлд ам нээгээд байдаггүй энэ хатагтайн ганц хүүг Б.Жавхлан гэдэг. МУИС-ын онолын математикийн анги төгссөн тэрээр тун ч чадварлаг авьяастай хүү гэнэ лээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • *****
    Saihan huutei, saihnaaraa baina daa ene emegtei!
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • saihan busgui bnaa saihan tom bolson huutei yumAmjilt az jargal husie
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025