Хоёр дахь...

Монголын зайтай, зартай бизнесмэн эрсийн нэг бол Д.Баттөр. “Гранд” группийн ерөнхийлөгч тэрээр урлаг тун элэгтэй продюсер эр. Групийнхээ нэрээр нэрлэгдсэн “Гранд” хамтлагийг үүсгэн байгуулж өөрийнхөө уран бүтээлүүдийг дуулуулсан нь тухайн үедээ жинхэнэ “од” болж, багагүй амжилтанд хүрсэн удаатай. Харамсалтай нь түүний мөнгө хөрөнгө хийгээд уран бүтээлээр ивээн тэтгэсэн хамтлагийн залуус нь тал тал тийш таран одож, сураг тасраад удаж байна. Тэгвэл эхнэр хүүхдийнхээ паянгаар олны анхааралд байх болсон продюсер Д.Баттөр тун удахгүй рок попын урлагт цахиур хагалах залуусыг бэлтгэн гаргаж  ирэхээр болсон сурагтай.  Ямартаа ч анхны гэргийгээсээ татгалзаж хоёр дахь сонголтоо хийсэн Д.Баттөр ерөнхийлөгч урлагийн салбарт  хоёр дахь хамтлагаа өлгийдөх гэж буй үнэн бол, түүнд амжилт хүсэх нь зүйтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025