Монголын улстөрд зодоонч боевик нөхдүүд цөөнгүй. Тэд ямар нэг асуудлыг болж өгвөл нударгаараа шийдэх гэж дайрах нь элбэг болсон. Анх 1996-2000 оны хооронд АХ эвсэл засгийн эрх барьж байх үеэс архаг зодоончид гарч ирсний манлайд Б.Билэгт бичигдэнэ. Түүний араас Э.Бат-Үүлээс эхлээд, С.Эрдэнэ, Н.Батбаяр, Л.Гүндалай, Э.Мөнх-Очир, Ц.Нямдорж гээд олон хүнийг “Боевик”-оор тодруулж болох юм. Сүүлийн үед хамгийн их сенцааи дэгдээсэн зодоон бол үг даадаггүй У.Хүрэлсүх, цохилт даадаггүй Г.Баярсайхан нарынх. Гэхдээ улс төрч эрчүүдийн дунд байх л асуудал хэмээн олон нийт үзэж байгаа. Тэгвэл тэдний зодоон, маргаан арай гэж намжиж байтал Ерөнхий сайд, Шадар сайд нар барилцаж авсан нь бас нэг сенсааци тарив. Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж нэгэн асуудлаар чухалчлан ярилцах гэсэн боловч санал зөрөлдөж улмаар барилцаж авсан гэх. Гэхдээ боевикуудын эгнээнд гэнэтхэн элсэж байгаа Д.Тэрбишдагва сайд маань ер тоосон шинжгүй “Айхавтар сүртэй болсон юм байхгүй. Ер нь маргаантай асуудал дээр гөлийгөөд яваад байх юм бол ажил урагшлахгүй шүү дээ” хэмээсэн гэнэ шүү. Тэгэхээр ажлаа гялс амжуулахын тулд боксоор хичээллэх шаардлага гарах нь дээ. Боевик боллоо би!!!
Монголын улстөрд зодоонч боевик нөхдүүд цөөнгүй. Тэд ямар нэг асуудлыг болж өгвөл нударгаараа шийдэх гэж дайрах нь элбэг болсон. Анх 1996-2000 оны хооронд АХ эвсэл засгийн эрх барьж байх үеэс архаг зодоончид гарч ирсний манлайд Б.Билэгт бичигдэнэ. Түүний араас Э.Бат-Үүлээс эхлээд, С.Эрдэнэ, Н.Батбаяр, Л.Гүндалай, Э.Мөнх-Очир, Ц.Нямдорж гээд олон хүнийг “Боевик”-оор тодруулж болох юм. Сүүлийн үед хамгийн их сенцааи дэгдээсэн зодоон бол үг даадаггүй У.Хүрэлсүх, цохилт даадаггүй Г.Баярсайхан нарынх. Гэхдээ улс төрч эрчүүдийн дунд байх л асуудал хэмээн олон нийт үзэж байгаа. Тэгвэл тэдний зодоон, маргаан арай гэж намжиж байтал Ерөнхий сайд, Шадар сайд нар барилцаж авсан нь бас нэг сенсааци тарив. Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж нэгэн асуудлаар чухалчлан ярилцах гэсэн боловч санал зөрөлдөж улмаар барилцаж авсан гэх. Гэхдээ боевикуудын эгнээнд гэнэтхэн элсэж байгаа Д.Тэрбишдагва сайд маань ер тоосон шинжгүй “Айхавтар сүртэй болсон юм байхгүй. Ер нь маргаантай асуудал дээр гөлийгөөд яваад байх юм бол ажил урагшлахгүй шүү дээ” хэмээсэн гэнэ шүү. Тэгэхээр ажлаа гялс амжуулахын тулд боксоор хичээллэх шаардлага гарах нь дээ.
Сэтгэгдэл байхгүй байна