Эр хүн болох ч хол байна даа

25-хан насандаа төрийн түшээ болж Монголын хамгийн залуу парламентчаар тодорч байсан С.Баярцогт гишүүнийг хал үзэж, халуун чулуу долоосон улс төрч гэхэд буруудах зүйлгүй болов уу. Гэхдээ түүнийг өдгөө ч “ангайхай” хэмээн авч хэлэлцэх хүмүүс бас байна шүү.  Саяхан болсон чуулганы хуралдаан дээр дөчин насны босго даваад удаж буй УИХ-ын дэд даргыг минь “нас залуу, цус шингэн байна” гэж МАН-ын ахмадууд зэмлээд авсан гэнэ. С.Баярцогт гишүүн ч яаж чимээгүй байхав. Хэрүүлч энэ тэрээрээ алдартай мань дэд дарга “20-той байхад чичлээд байсан, 40-тэй байхад бас чичлээд байх. Тэгээд хэзээ чичлэхээ болих юм” хэмээн ихэд ундууцахад “ 60 хүрсэн хойно чинь эр хүн боллоо гэж үзье” гэх хэрсүү үгээр мэнгэт гишүүн  Ц.Нямдорж амыг нь тагласан сурагтай. Тэгэхээр С.Баярцогт гишүүн 20 жилийн дараа л эр хүн болж эх олрны төлөө ажллах нь дээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025