Содтуяаг шүүмжлэв

 “ТВ-5” телевиз өнгөрсөн жилээс “Ододтой бүжиглэе” шоуг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Өдгөө үдэш бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийнхээ өмнө уяад байгаа “Ододтой бүжиглэе-3” шоу эхэлсэн. Уламжлал ёсоор найман оролцогч мэргэжлээ солин бүжгийн спортоор өрсөлдөх бөгөөд нийт 13 төрлийн бүжгийн үзүүлбэрээр авхаалж самбаагаа сорих юм. “Ододтой бүжиглэе-2” шоуны ялагчаар буудлага спортын мастер ОУХМ Ц.Хонгорзул тодорч, таван сая төгрөг, Вьетнам улсад амрах эрхийн бичгээр шагнуулсан бол өнгөрсөн жил “Ододтой бүжиглэе-1” шоуны ялагчаар жүжигчин Г.Ууганбаяр тодорч байсан билээ. Тэгвэл өдгөө энэхүү шоуныхаа хөтлөгч хийж шүүгч, оролцогч нарын хооронд нь харилцан ойлголцоход нь жүжигчин Уугнаа хөлсөө гартал микрофон бариад гүйж яваа харагддаг. Шоуг оролцогчдоо илүү үзэх сонирхол төрүүлж, хөгжөөж байгаа Уугнаа үзэгчээс 100 хувь гэсэн үнэлгээ аваад байгаа гэнэ лээ. Харин өчигдөр болсон шоуны хамгийн их сонирхол татсан хүн бол “Азийн модель”  агентлагийн тэргүүн Содтуяа байлаа. Хаана ч явсан эрхэмсэг харагдахыг хичээдэг мисс бүсгүй маань энэхүү бүжгэн дээр дэндүү их хичээж харагдаж шүүгчидийн эгдүүцлийг ихээхэн хүргэсэн гэхэд болно. Хэт их эрхэмсэг, дөлгөөхөн байж уг бүжигийнхээ утга санааг ойлгомжгүй, уйтгартай болгосон гэж шүүгчид хатуу шүүмжилсэн. Харин дараагийн удаа орж ирэхдээ өөрийгөө эвдээд орж ир гэсэн тушаал авсан сайхан бүсгүй Содтуяаг дараагийн шатнаас харах л үлдлээ.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • enenii uzesgeleng lav olj harahgui l um bn neeh tom tolgoi hatsar tolgoi ni muruu davaad hazaigaad hetsuu haraggdiin shuvuun tseejtei ch yum uuneg l proprtgui nus ni goojih gej bgaa yum shig tsarailchaad gicheegeed butkue
    2012 оны 12 сарын 20 | Хариулах
  • Gunigtai huhn
    2012 оны 12 сарын 17 | Хариулах
  • Олзод
    Содтуяад Нүдний чинь харцанд чамайг гэмээр байх юмНүүрний буяг хараад би сэргэх юмИнээмсэглэх царайгий чинь хараадэнэхэн бие минь сүүрс алдах юмдаатанд амжилт хүснэм
    2012 оны 12 сарын 01 | Хариулах
  • бат
    Содтуяаадаа амжилт хүсьесайхан биеэрээ үзэгч олондоо гайхуулаарайбүжгээ зөв сонгооройчөлөөтэйбиеэ битгий барь
    2012 оны 12 сарын 01 | Хариулах
  • ugaasaa shal teneg huuhen neeh hudlaa nyal nyal gesen duutaitawag shig nuurtei tolgoi ni bieneesee tom muuhai tsaraitai huuhen
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • ЧИ ХӨӨРХӨӨН МОНГОЛЧУУД МЭДНЭ ОДОО ӨӨРИЙГӨӨ ЭВДЭЭД ГАЛЗУУ БҮЖИГЛЭ ЯАДАГ ЮМ БЭ ЗАЛУУ НАС ШҮҮ ДЭЭ
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • үнэн шүүв чи байнга дэндүү уйтгартай харагддаг залуу хүн байж 40 настай хүн шиг битгий байл даааа
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • Яг үнэн Содтуяа дэндүү хөшүүн хөндий цаанаа л нэг уйтгартай харагдсан Урлаг гэдэг талаас нь харуулах хэрэгтэй
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • УГ НЬ САЙХАН ХҮҮХЭН ГЭХДЭЭ ОЛОНД ТААЛАГДАХ ГЭЭД ДЭНДҮҮ БИЕЭ ХИЧЭЭГЭЭД БАЙДАГ НЬ ТААЛАГДДАГГҮЙ ХҮН ЕР НЬ ЭЦЭГ ЭХЭЭС ОЛГОСОН УНАГАН ЗАН ТӨРХӨӨРӨӨ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ САЙХАН БҮСГҮЙ МИНЬ ЧИ ЯГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л БАЙ ХУДЛАА БИТГИЙ ИНЭЭ БҮР ИЛҮҮ ХӨӨРХӨН ХАРАГДАХ ГЭЭД ХАЦРАА УЛАМ ХОНХОЙЛ ЧИ ЯГ БАЙГААРАА Л БАЙВАЛ ЖИНХЭНЭ МОНГОЛ ҮЗЭСГЭЛЭН ШҮҮ
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025