Магнай хагартал баярлав

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай ард иргэдийн магнайг хагартал баярлуулж явна. Тиймээс О.Магнай даргыг магтахгүй байж үл чадна. Шударга бус өрсөлдөөн, үйл ажиллагаа хаана байна тэр бүгдийг эмх цэгцэнд нь оруулахын төлөө энэ эрхэм болон түүний  удирдлага дор ажилладаг бүхий л хүмүүс ажиллаж басхүү амжилтанд хүрч байгааг олон хүн мэдэх. Анх шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын даргаар О.Магнайг томилоход шүүмжлэх хүмүүс олон байлаа. “Долоон сарын 1”-ний хэргийн буруутан л гэнэ, хэрүүлч зантай хүн зөв газраа очиж гээд л... Харин тэр ажил хийж чадаж байна. Та дараах үйл ажиллагаанууд өнөө маргаашгүй буюу ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ гээд боддоо. Мундаг.

Нарантуул, Хархорин зэрэг захад нэвтрэхдээ мөнгө төлөхгүй
Ирэх сарын 1-нээс иргэд Нарантуул, Хархорин зэрэг томоохон захуудад мөнгө төлөлгүй нэвтрэхээр боллоо.Тодруулбал, иргэд Нарантуул, Хархорин зэрэг захуудад 50 төгрөг төлж ордог билээ. Харин үүнийг ШӨХТГ зохицуулан ямар ч хураамж мөнгө төлдөггүй байхаар зохицуулсан тул ирэх сарын 1-нээс ямар ч зах, дэлгүүрт мөнгө төлөхгүй байх боломж бүрджээ.  

Төлбөрөө төлөөгүй хаагдсан ч Монголынхоо 10 сувгийг үзнэ

“D Dish” агаарын олон сувгийн антенаар Монголын өнцөг булан бүрээс телевиз үздэг болсоор багагүй хугацааг үдсэн билээ. Гэвч төлбөрөө төлөөгүй тохиолдолд олон суваг үзэх эрх хаагдаж МҮОНТ болон хятад сувгууд л үзэх болдог. Харин ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс хэдий төлбөрөө төлөөгүй хаагдсан Монголынхоо 10 сувгийг үздэг байхаар зохицуулж байгаа ажээ. Харин одоогоор ямар ямар телевиз үүнд багтах нь тодорхойгүй байгаа юм байна. Үүнийг ШӨХТГ Харилцаа холбооны зохицуулах газартай хамтран журмыг гарган, сонгон шалгаруулалт хийж тодорхой болох ажээ.

Үйлдвэрлэгч, импортлогчийн үнэ дээр сүлжээ дэлгүүрүүд үнэ нэмэхийг хязгаарлажээ

Номин, Миний дэлгүүр зэрэг сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогчдоос хувь авдаг. Гэсэн хэдий ч уг хувиасаа даван дураараа бараа бүтээгдэхүүний үнийг тогтоон худалдаа, үйлчилгээ эрхэлдэг. Иймд үүнийг хязгаарлан ирэх сарын 1-нээс бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогчдийн заасан үнээр худалдаалахаас гадна үйлдвэрлэгч, импортлогчоос ижил хэмжээний хувь авдаг байхыг шаардлага болгожээ. Тодруулбал, М-СИ-ЭС болон Витафит компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа адилхан л хувь авдаг байхаар зохицуулалт хийсэн байна. Мөн иргэдээс Номин хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний бөөний үнэ хямд хэдий ч жижиглэнгийн үнэ нь бусад сүлжээ дэлгүүрүүдээс үнэтэй байгаад гомдол ирүүлсэн тул арга хэмжээ авна гэлээ.

Долларын ханш нэг үнэд тогтоно

Ирэх сарын 1-нээс хэдэн ч доллар худалдаж авсан  нэг л үнээр зарахаар зохицуулалт хийж эхэлжээ. Тухайлбал, арилжааны банкуудын ханш өөр өөр байдаг. Монголд 200 гаруй банк санхүүгийн байгууллага байдаг учир тэдгээрт зохицуулалт хийхэд бэрхшээлтэй байж болох ч ийнхүү ирэх сарын 1-нээс зохицуулахаар болжээ.

17 тэрбумын торгуулийг хүчин төгөлдөр болгоно

ШӨХТГ нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөлтэй. Гэтэл уг зөвлөл хурлаараа нефть бүтээгдэхүүн импортлогчдод тавьсан 17 тэрбум төгрөгийн торгуулийг тэглэхэд зургаан гишүүн санал өгсөн ажээ. Иймд ШӨХТГ-ын дарга О.Магнай эрхийн хүрээнд дээрх уг зургаан хүнийг АТГ-т өгөөд байгаа. Харин одоо шинэ зөвлөл батлагдах гэж байгаа бөгөөд уг торгуулийн актыг сэргээж хүчин төгөлдөр болгоно.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • magnai amjilt husie
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • magnai hagartal bayarlaw bish Magnai irgediig hagartal bayarluulaw gwel taarah yum bn da amjilt husii sn sn mash sn
    2012 оны 12 сарын 09 | Хариулах
  • amjilt husey ene erchee aldalgui tsaashdaa ch sn ajillaarai amjilt amjilt amjilt
    2012 оны 12 сарын 09 | Хариулах
  • tuya
    Magnai chi shuu magnai shig 76 hun bdag bol mongol uls mandlaa shdee ene erchee buu aldaarai
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • АМЖИЛТ АХИН АМЖИЛТ ХҮСЭЖ БАЙНА
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • boss magnai
    zoritoi bgraiard tumneer hureelsen bhd alzahgui shuushaardlag bieluulehgui bga nusuudiignuhahd blen bnazorigtoi bj shudragiin ur dung haruulaarai
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • chimgee
    zov yum hiij baigaad chini bayarlalaa ene ercheeree bn shu
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • ШӨХТГазрын үйл ажиллагааг дэмжиж байна Цаашид энэ эрчээрээ ажиллаарай Зөв сэтгэлтэй зөв хүнийг дууш нь гаргах хэрэгтэй гэдгийг харуулж чадлаа
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • oyu
    ene chigeeree urgelj shudarga ajillaarai amjilt husey
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • oyu
    ene chigeeree urgelj shudarga ajillaarai amjilt husey
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • amjilt
    үнэхээр чи шүү энэ эрчээ битгий алдаарай
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • noname
    amjilt magnai
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • amjilt
    amjilt husie muu helie ch gesen muulah um oldohgui bnaa
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • goodman
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025