Маргааш шүүнэ

МУ-ын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх анхан шатны хурал өнгөрсөн наймдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон. Тус хурлаас Н.Энхбаярыг төрийн албан тушаалаа урвуулан ашиглаж,  аж ахуйн нэгж байгууллагаас онц их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр нийт 25 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.
Мөн Иргэний хуульд зааснаар Н.Энхбаяраас 54 сая төгрөгийг гаргуулан Гандантэгчинлэн хийдэд олгож,  ТВ9 телевизийн хууль бусаар олж авсан гэх техник хэрэгслийг хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргасан.  Харин давж заалдах шатны шүүх буюу Нийслэлийн шүүхэд Н.Энхбаяр нарын гомдлыг өнгөрсөн аравдугаар сарын 25-нд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Тэгвэл маргааш буюу  11-р сарын 30-ны 09:00 цагаас Н.Энхбаяртай холбогдох хяналтын шатны шүүх хурал Улсын дээд шүүхэд болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Одоо Энхбаяр цагаадан суллагдаж Элбэгдорж дээлээ нөмрөн шоронд морилох байлгүй ХААНЫ СУУДАЛ ХАЛГААТАЙ ЭЗНИЙ СУУДАЛ ЭЭЛЖТЭЙ гэж энэ дээ
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Хэцүү ч юмаа даа Уул нь Улс орныхоо төлөө сайн ажилласан л гэж боддог ш дээ
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025