Урлагийнхан, тэр дундаа ахмад уран бүтээлчид үе мултармагцаа л хувийн бизнес эрхэлдэг жишиг тогтоод удаж буй. Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ "Алтан овооны авшигт холбоо" хэмээх сүржин нэртэй ТББ байгуулсан гэнэ. Эл байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд СГЗ Г.Мэнд-Ооёо, ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн нарын уран бүтээлч багтсан аж. Гэхдээ энэхүү ТББ нь бизнесийн ямар нэгэн зорилгогүй бөгөөд залуу хүмүүсийг дэмжин ажиллахад чиглэх юм байх. Ямартаа ч авьяаслаг уран бүтээлчдийг дэмжиж бүтээлээ олонд хүргэх, мөн бизнес, улстөр гээд бүхий л салбарт ирээдүйтэй, зорилгынхоо төлөө тэмүүлж буй хүн бүрийг дэмжиж ажиллахаар байгуулагдсан гэдгийг удирлагууд онцолж байна. Бүр “Алтан овоо” хэмээн тодотгож байгаа ч аймаг, сум, дүүрэг гэж ялгалгүй залуу уран бүтээлчдээ дэмжиж, өөдөөс харсан бүхнээ өөрсдийн эгнээнд элсүүлэх гэнэ лээ.
Сэтгэгдэл байхгүй байна