Сараа, Ариунаагийн үе өнгөрч араас нь гарч ирсэн гоё ганган сайхан хүүхнүүдийн бүхэл бүтэн арми, хороогоороо залуу дуучдаар хахаж байгаа. Сайхан бие хаа, ёолкны мод шиг охид хүүхнүүд яаж хичээгээд хичээгээд Сараа, Ариунаагийн хэмжээнд хүрэх нь битгий хэл бараадсан ч үгүй. Урлаг, спорт бол хатуу ширүүн ямар ч арын хаалгагүй цэвэр өрсөлдөөн. Эцэж цуцашгүй хөлс хөдөлмөр шаардсан хатуу талбар болохоос ёолкны мод гоё ганган хүмүүсийг халуун тогоондоо багтаадаг газар биш. Энэ олон жил хатуу шаардлагыг давж, дааж амьдарсан поп хатагтай он цагийн эрхээр бүдгэрч буй. Тэгвэл тэрээр өөрийгөө сануулж сүүлийн үед цэнхэр дэлгэцээр орой бүр үзэгчтэйгээ уулзаж байгаа. Харин Ариунаа маань номын мөр хөөж гэгээрлийн замдаа явж байгаа гэсэн сураг бий.
Сэтгэгдэл байхгүй байна