Улс төрийн том хүчин МАН-ын хүсэн хүлээсэн өдөр маргааш тохиож буй. УИХ дахь МАН-ын бүлгийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг энэ өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм. Улс төрийн хоёр том хүчин АН, МАН-ын тэмцэл тун халууханаар өрнөж байгаа. УИХ-ийн сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ынхан сандалтай суулт хийж түүхэн үйл явдалд бичигдсэн бол Ардчилсан Ерөнхийлөгчтэй АН мандан бадарч түүхэнээ анх удаа АН сөрөг хүчингүйгээр үйл явдалуудыг шийдвэрлэх болсон.
2013 оны төсвийн төслийг сөрөг хүчний оролцоогүйгээр шийдвэрлэсэн гэж байгаа. Төрийн тэргүүнээс өргөн барьсан хуулийн төслийг богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх тухай тухайн үед хоёр нам тохиролцсон гэх боловч өнөөдрийг хүртэл асуудлыг цэглээгүй. Хуулийн төсөлтэй танилцаж амжаагүй гэх шалтгаанаар долоо хоногийг аргацааж дөнгөсөн бол дараа нь Орон нутгийн сонгуультай хутгалдуулан мөн л хойш тавьсан. Ийнхүү хойшлогдсоор байж маргааш болохоор болсон чуулганы хуралдаанаар бүлгийн асуудлыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргавал ах нам албан ёсны бүлэгтэй болох юм.тэгвэл өнөөдрийн чуулганаас МАН-ын ирээдүй тодорхойлогдоно гэж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна