Бахархаж, омогшихгүй байхын аргагүй. Эзэн Чингис хаанаараа бахархаж, цээжээ дэлдэн байдаг Монголчууд бид дэлхийд танигдсан. Оюу толгой, Таван толгой бас оюун ухаант толгойгоороо. Гэхдээ Оюу толгой, Таван толгойгоор бахархаж омогшоод байгаа гэвэл эндүүрэл. Саяхан ой тогтоолтын дэлхийн аварга болсоныг хүн бүхэн мэдэж байгаа. Оюуны олимпод түрүүлдэг, байнга дээгүүр байрт ордог тамирчид ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудын төлөөлөл байдаг. Хөгжилөө дагаад тэр байх л даа. Харин монголчууд энэ жилийн тэмцээнд түрүүлж, алтан медалийг ихэрлүүлж чадсан нь хүн бүрийг огшоох болоод байна. Т.Мягмарсүрэн “Хүн хуанли” төрлөөр, С.Цогбадрам “Flash Numbers” төрлөөс алтан медаль хүртэж оюуны олимпийн аварга болцгоолоо. Мөн мөнгөн медалийг С.Акжол хөзрийн төрөлд хүртсэн гээд чихэнд чимэгтэй сайхан мэдээ тасарсангүй. Монгол улсын тамирчин цээжлэх ёстой 300 тоог нэгийг ч алдалгүй нэрлэж түрүүлсэн нь бахархах учиртай зүйл. Нэг секундэд нэг л тоо цээжилнэ гэхээр энэ хүн 300 секундэд тоо цээжилж, түүнийгээ алдалгүй хэлсэн гэдэг бол хэн хүний чадаад байх зүйл биш. Монгол омогшил
Бахархаж, омогшихгүй байхын аргагүй. Эзэн Чингис хаанаараа бахархаж, цээжээ дэлдэн байдаг Монголчууд бид дэлхийд танигдсан. Оюу толгой, Таван толгой бас оюун ухаант толгойгоороо. Гэхдээ Оюу толгой, Таван толгойгоор бахархаж омогшоод байгаа гэвэл эндүүрэл. Саяхан ой тогтоолтын дэлхийн аварга болсоныг хүн бүхэн мэдэж байгаа. Оюуны олимпод түрүүлдэг, байнга дээгүүр байрт ордог тамирчид ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудын төлөөлөл байдаг. Хөгжилөө дагаад тэр байх л даа. Харин монголчууд энэ жилийн тэмцээнд түрүүлж, алтан медалийг ихэрлүүлж чадсан нь хүн бүрийг огшоох болоод байна. Т.Мягмарсүрэн “Хүн хуанли” төрлөөр, С.Цогбадрам “Flash Numbers” төрлөөс алтан медаль хүртэж оюуны олимпийн аварга болцгоолоо. Мөн мөнгөн медалийг С.Акжол хөзрийн төрөлд хүртсэн гээд чихэнд чимэгтэй сайхан мэдээ тасарсангүй. Монгол улсын тамирчин цээжлэх ёстой 300 тоог нэгийг ч алдалгүй нэрлэж түрүүлсэн нь бахархах учиртай зүйл. Нэг секундэд нэг л тоо цээжилнэ гэхээр энэ хүн 300 секундэд тоо цээжилж, түүнийгээ алдалгүй хэлсэн гэдэг бол хэн хүний чадаад байх зүйл биш.
Сэтгэгдэл байхгүй байна