Мөрөөдөл биелдэггүй юм байна

Монголын төрд сэтгэлийн “углуурга”-ын үгээ хэлэхээр албан тушаалаасаа татгалзсан энэ эрхэм өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Баянголчуудыг байлдан дагуулсан ч амжилтыг эс үзсэн азгүй нэгэн. Угаас улс төр гэдэг энэ өндөр хүний хөөцөлдөх ажил биш гэдгийг батлах мэт Баянголчууд ийн хөсөр хаясанд эмзэглэх хүн үгүй. Анх Шараваа гавьяат улс төрийн амьдралд “урт” хөл тавихдаа МАН-ын дотроосоо ялзарсан байдлыг цэвэрлэж, шинэчлэл хийнэ хэмээх дорвитойхон дуугарч байсан удаатай. Бүр хэвлэлийн хурал энэ тэр зарлан хэн хүнээс илүү хөдөлмөрлөхөө гайхаж, МАН-ыг  дахин улстөрийн томоохон хүчин болгоход  хамаг бүхнээ зориулахаа андгайлж явсан. Гэвч түүний энэ “том” мөрөөдөл талаар болчихлоо. Тэгэхээр түүний мөрөөдлийг биелүүлэх дараагийн сонгууль хол байна даа, хол байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ИРГЭН
    БАС НЭГЭН УЛААН ХАМГААЛАГЧ ГАРЧ ИРЭХ ДЭГЭЭ
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025