Залуу начин Өвөрмонголд түрүүлжээ

Өвөрмонголын Шилийн хотод өвөрмонгол бөхийн тавцан барилдаан болох гэж буй талаар бид мэдээллэж байсан.  Монгол үндэсний бөхийн барилдааныг дэлхийн дэвжээнд гаргах зорилготой уг барилдааныг Өвөрмонголын “Хасар” ХХК ивээн тэтгэж явуулж байгаа бөгөөд гурав дахь удаагаа ийн зохиогдсон юм. Энэ удаагийн барилдаанд  Өвөрмонголын 7 бөх, Ар Монголын нэг хүчтэн зодоглосон. Тэгвэл барилдааны түрүү бөхөөр Ар Монголоо төлөөлөн барилдсан  Монгол Улсын начин Б.Сугаржаргал шалгарсан бол Зүүн Сүнид хошууны аварга Хишигдалай үзүүрлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025