Э.Анар “Монголбанк”-нд үүрээ заслаа

Монгол Улсын эрдэнэсийн санг агуулж байдаг Монголбанкны удирдлагууд шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш нэр нөлөө бүхий эрхмүүдийн үр хүүхдүүдээр халаа, сэлгээ хийснийг бид мэднэ. Тухайлбал, гурав дахь Ерөнхийлөгчийн хүү Э.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон бол түүний хойноос МАН-ын лидерүүдийн нэг УИХ-ын гишүүн М.Энхболдын хүү Э.Анар тус банкинд дээгүүр албан тушаалд томилогдсон сурагтай. Монголын улстөрчдийн хөвгүүд хүссэн хүсээгүй улс төрд хөл тавьж, улмаар эцэг эхийнхээ эрх мэдлийг өвлөхийн төлөө хичээнгүйлж яваагийн нэг жишээ энэ биз. Хаа очиж улстөрийн ийм үзэгдлээс хол явдаг Э.Анарыг улс төрийнхөн гэхээсээ илүү спортынхон сайн танина. Сагсан бөмбөгийн дээд лигт ШШГЕГ-ын дэргэдэх “Офицерууд” багт тоглолдог  тэрээр Д.Арвин гишүүний хүү А.Одтой үй зайгүй найзууд.  Хоёул сагсан бөмбөгийн дээд лигт тоглож, спортын карьераа эхлүүлсэн өнгөрсөн жил дээдсийн хүрээний тансаг хурим хийж, хувийн амьдралдаа шат ахисан. Харин, төдийлөн олны хараанд өртөөд байдаггүй энгийн даруу зантай гэгддэг Э.Анар заяаны ханиараа ЭМШУИС төгссөн, эмч бүсгүйг сонгосон. Дунд сургуулиа Японд дүүргэж, ЭМШУИС-ийг улаан дипломтой төгссөн түүний гэргийг Номуундарь гэдэг бөгөөд мэдлэг, боловсрол, царай зүсээрээ хэнийг ч дагуулахааргүй сайхан бүсгүй байдаг юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • odon tuya
    ene m enxboldod arga xemjee avdaggui tur yum baixdaa gazriin naimmaa xiixeec uur yu xiicen xyn ve
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • odon tuya
    ene m enxboldod arga xemjee avdaggui tur yum baixdaa gazriin naimmaa xiixeec uur yu xiicen xyn ve
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • zochin
    Ene mEnhbold yasan hanaj tsadahaa baisan aimshigtai shunaltai hun be Ter Ehnbayariig har yaj gedes tiirch uheh gej baigaag ni Surgamj avdaggui yum baih daa 6 jiliin umnu Gatsuurtad buun zodoon uusgeed naizuudtaigaa 3 tsagdaa zodood asuudal uuseheer ni naizuudtai ni hamt gadagsh ni 2 sar yavuulj baisan huu ni mun mun duu
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025