Том, жижигийн гомдол

МҮБХ-ны удирдагуудад гомдож бухимдсан хүмүүс олон бий бололтой. Хамгийн ихээр том,жижиг хоёр Сүхбат гомдсон гэнэ. Хамгийн сүүлийн сенсаациар даян аварга А.Сүхбатын дэвжээндээ эргэн ирнэ гэсэн мэдэгдэл тодроод байгаа. Мэдээж тэр нь Р.Нямдоржийг огцорсон тохиолдолд. Тэрээр зодог тайлахынхаа өмнө, зодог тайлсныхаа дараа ч бөхийн холбооныхоны төдийгүй бөхчүүдийн бусармаг үйл явдал, найрааны эсрэг тэмцэхээ илэрхийлж байсан. Үнэхээр ч тэр хүн гомдол, бухимдалаа дийлэхгүй зодог тайлах шийдвэр гаргасан гэдэг. Тэгвэл улсын гарьд П.Сүхбат хувьд мөн л Монголын Үндэсний бөхийн холбооныхонд гомдолтой явдаг аж. “Авах ёстой цолыг минь өгөөгүй,  дарж,  боож, хааж байсан. Би өөрийгөө арслан цолыг зовохгүй авах байсан гэж боддог, бүр цолоо ч батлаж чадах байсан. Юун гарьд вэ? Үнэнийг хэлэхэд би гарьд цолоо чамлаж явдаг. Гарьд бол миний хувьд  хүсээд байхаар сайн цол биш.Би заан цолондоо хайртай. Хэрвээ авах ёстой арслан цолоо авсан бол цолоо батлаад барилдаад л явж байх байсан” хэмээн нэгэн ярилцлагадаа онцолж байсан нь тод санагдана.
Түүгээр ч барахгүй МҮБХ-нд гомдохоос илүү бүр гутардаг гэнэ лээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025