
Дундговь аймгийн ИТХ-д нэр дэвшсэн экс засаг дарга Д.Чандмань тэргүүтэй таван нэр дэвшигч бурхан шашны билэгдлийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглан, орон нутгийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн хэмээн шүүх, цагдаа болж байгаа. Бүр шүүхийн шийдвэр нь гарч Дундговь аймгийн Сонгуулийн хорооноос тэдгээр нэр дэвшигчдийг нэрийг нь татсанаа мэдэгдсэн байна. Хэрэв тэдний шийдвэр ёсоор нэрийг нь татвал АН нам ялалт байгуулах гэнэ лээ. Нэрээ татуулсан эрхмүүдэд АН-аас нэг буюу Хулд сумаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Баасанхүү, МАН-аас нэр дэвшиж, ялсан аймгийн засаг дарга асан Д.Чандманиас гадна Сайнцагаан сумаас нэр дэвшигч Ж.Мөнхчулуун, С.Буджав, Говь-Угтаал сумаас нэр дэвшигч Б.Доржсүмбэр нар байгаа. Тэгэхээр лам хуваргатай зургаа авахуулж, овоо хангайгаа тахиж, шүтэх нь сонгуулийн сурталчилгаа зөрчсөн болж байгаа юм чинь лам нар нэр дэвшвэл яах бол. Хувцас хунараа тайлж зургаа авахуул гэх үү, аль эсвэл худал үнэн арга сэдэх үү. Өнөө Сонгино-Хайрхан дүүрэгт нэр дэвшсэн Хамба Номун хан З.Санждоржид амалсан шигээ мөнгө амлах уу.

Сэтгэгдэл байхгүй байна