Шидэт дохиурчин Монголд

Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай УДБЭТ-т  дахин уригдаж ирлээ.  Энэ удаад тэрээр Дж.Вердийн “Реквием”-ийг энэ сарын 24-нд удирдан тоглуулахаар дуурийн театрт урилгаар ирээд байна.  Удирдаач ноён Жин Дун Цай өмнө нь “Реквием”-ийг БНХАУ, АНУ, Австрали улсад удирдан тоглуулж байсан  юм байна. Тэрбээр Монголчуудад танил болоод удаж байгаа билээ.  Өмнө нь “Аида”, “Кармен”, “Хунт нуур”-ыг удирдан  тоглуулж шидэт дохиураараа манайдаа нэлээд хэд дохисон. Дун Цай энэ удаагийн айлчлалаараа  ирэх арванхоёрдугаар сарын 24-26-нд БНХАУ-ын Тяньжин хотын “Grand Theater”-т П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетад Монголын 150 уран бүтээлчдийг тоглуулах бэлтгэл ажилтай танилцах, 2014 оны гуравдугаар сард Стэнфордын их сургуулийн театрт Дж.Вердийн “Аида” дуурийн гоцлоочдыг тоглуулах хамтын ажиллагааны төслүүдийнхээ урьдчилсан төлөвлөгөөг гаргахаар ирсэн байна. Ингээд түүний шидэт дохиурын ид шидийг үзэхийг хүсвэл маргааш ДБЭТ-ыг зохиорой. Та лав ид шидийг нь мэдрэх болно.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025