Өнөөдөр “мэлзэнэ”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баярцогт болон холбогдох бусад албан тушаалтныг уг гэрээг алдаатай байгуулсан хэмээн үзэж халз мэтгэлцээнд дуудаад удаж байна. Хэд хэдэн удаа хойшлогдсон уг мэтгэлзээн өнөөдөр болохоор төлөвлөгдсөн гэнэ.  Уг нь энэ сарын 18-нд болохоор цаг товлоод байсан ч УИХ-ын дэд дарга С.Баярцогт тэдний мэтгэлцээн Орон нутгийн хурлын сонгуульд нөлөөлнө гэж үзсэн үү арваннэгдүгээр сарын 23-нд болгож хойшлуулсан. Тэгэхээр өнөөдөр орой 21:25 цагт МҮОНТ-ийн “600 студи”-д болох бөгөөд орон даяар шууд цацагдах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025