Номин талстын гялбаа

    Хамтлаг байна, хамтлагаар оршин тогтноно гэдэг их том агуулга л даа. Орчин үеийнхэнд тавигддаг хамгийн том шалгуур болоод буй багаар ажиллах чадвар чухамдаа хамтлагийн засаглалын амин сүнс нь. Хүн бүрт энэ чанар байж гэмээнэ хамтлаг оршин тогтнож байдаг. “Хурд”-ыг /ах дүүсийн хамтлаг учраас тэд олон жил тогтвортой оршиж байгаа юм болов уу/ эс тооцвол хамтлагаа авч үлдэн, тогтвортой уран бүтээл хийж буй хамтлагууд манайд байхгүй гэхэд хилсдэхгүй. “Харанга”, “Чингис хаан” гээд рокын амьд домгууд бий ч бүгд л соло уран бүтээл дээрээ анхаарах болжээ. Гэтэл “Номин талст” энэ орон зайд тэсрэлт хийв. 15 жилийн өмнө Рагчаа агсаны нэгтгэсэн сөөсгөр хөвгүүд он цагийн шалгуурт өсч бойжин, даль жигүүр ургасан ч гэлээ уран бүтээлч зүрх нь нэг ертөнцөд цохилсоор байсныг 9-р сард болсон тоглолтоороо харууллаа. Нандин чанар шүү. Зүрхний хэмнэл, сэтгэлийн аялга өөрчлөгдөхгүй байна гэдэг л хүн гэгч бодгалийн хамгийн эрхэм, нандин чанар юм. Энэ нандин чанар Д.Батсүх, Хаянаа хоёрт зангилагдаж байдгийг шулуухан хэлэх нь зүй гэж бодож байна. “Номин талст”-ын ноён нуруу болсон энэ хоёр эр хувийн амьдралын амжилт, нэр төр, хувь мөн чанар, түүнчлэн ажил бизнесийн талбар дахь гялалзсан карьераараа өнөө цагийн залууст үлгэр жишээ болохуйц намтартай. Болж байна, залуу хүн ингэж л амьдрах хэрэгтэй, од хүн ингэж л биеэ авч явах ёстой гэх цагаахан атаа тэднийг харахад төрдөг. Тоглолтын үеэр Д.Батсүхийнх бүл нэмж, Хаянаагийн том охин тайзан дээр аавыгаа хөл дээр нь, танхим дахь үзэгчдийг сэтгэлдээ сөгдүүлсэн хором мөч. Гэр бүл бүтэн, жаргалтай байсны энэ л илрэл бүх амжилт, бүх үнэ цэнэтэй бүхний дээд нь юм биш үү.       
ДУСАЛ ДУСАЛТАЙ БОРООТОЙ ҮДШЭЭР ЗУГААЛАХ ДУРТАЙ ДУРЛАСАН ОХИНДОО ДУУ АЯЛАН ОЧИХ ДУРТАЙ.
    Зуун дамнасан энэ л хитээ дуулж, өөрсөдтэй нь хамт амьдралд элэгдсэн фенүүдийнхээ зүрхнийх нь залуу, эмзэгхэн утсыг хөндөж, тээр холын дурсамжаар цэнэглэсэн энэ үдшийн гол баатар нь Хаянаагийн бяцхан, энхрийхэн охин байсныг яагаад ч онцлохгүй өнгөрч чадахгүй нь. Аавтайгаа хослон “Зүүдний учрал”-ыг дуулахдаа энэ тоглолтын оргил цэгийг Танхилуун тодорхойлсон юм. Дуучин Д.Оюунтүлхүүр Монголд эзгүй таарсан нь ямар аз вэ гэж олон хүн бодсон болов уу. Эршүүд баргил хэрнээ энхрийхэн хоолойгоор дуулах охиныхоо өмнө Хаянаа сөгдөж харагдана лээ. Сөгдөхөөс ч аргагүй тийм л мөч байсан. Монголын хамгийн царайлаг эрэгтэй дуучнаар тодорч байсан Хаянаагийн гэр бүл ер нь үе тэнгийн үхэр хонь жилтнүүд дундаа үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим гэж байгаа.         Гэргий нь алдарт эгч дүү гурван Урнаагийн бага нь. Хамгийн сонирхолтой нь эдний гэр бүл “Номин талст”-тай нас чацуу шахуу юм билээ. Залуу хүмүүс гэхэд хэдийнэ тогтсон гэр бүлтэй хосууд хүү, охин хоёртой.
    Хэзээ ч тэр хүүхэн шуухантай нэр холбогддоггүй гээд хувийн үнэт чанарууд энэ эрд олон. Хамтлагийнх нь хэнд нь ч байхгүй нэг онцлог Хаянаад бас байдаг нь тэр урлаг, бизнесийнхээ ертөнцөөс хальж улс төрд хүртэл орон зайтай. Тэртээ 2000-аад оны эхэн үеэс түүний нэр улс төрд дуулдаж эхэлсэн. Залуу, зөв бодолтой хүнд хэрэв боломж байвал нийгмийн идэвхтэй байж, эх орныхоо хөгжилд дэвшилд гар бие оролцох шиг хэрэгтэй зүйл хаана байх билээ. Арав гаруй жил нийгмийн хамгийн идэвхтэй, хал бэрхшээл ихтэй улс төрийн тогоонд чанагдсаных гэлтэй facebook, twitter хуудсаараа байнга олон нийттэй идэвхтэй харилцаж, хааяахан дориун төсөл төлөвлөгөө ярьчихсан яваа харагддаг.

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулахад хувийн аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулж, хөрөнгө босгох ажлыг тун ч чадварлаг хийсэн нь чадварлаг менежерийг нь баталсан гэнэ лээ. Түүгээр ч барахгүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээсээ хандив өргөж, мод тарьсан. Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч тэрээр Улаанбаатар хотыг усан парктай болгох “Акуа Монгол”  төсөл бичиж нийслэлийн засаг дарга дээр орж байсан зэргээс нь харвал тэр зүгээр нэг сэтэр гуншин хайж улс төрийн хаалга татаагүй бололтой. Ер нь юу ч дутлаа гэж Хаянаа улс төрд орох гэж. Түүнд урлагийн ертөнц дэхь нэр хүнд, бизнесийн салбар дахь амжилт бий. Гэр бүл бий. Гэхдээ ийм залуу эрч хүчтэй фигур өөрийгөө бусдын төлөө зориулах сэтгэлтэй байна гэдэг сайхан.
    Хаянаа орон нутгийн сонгуульд нэр дэвших гэж байгаа дуулдав. Нам нь ялагдал хүлээж, хүнд байдалд орсон энэ цаг үед зоригтой алхам хийж гэсэн бодол төрөв. 15 жил тэр ард түмнийхээ өмнө дуулсан. Харин одоо ард түмнийхээ дуу хоолой болъё гэж шийдсэн байх нь. Амжилт хүсье. Чи бол “Номин талст”-аас цойлсон гэрэл, гялбаа юм байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • охин нь ямар хөөрхөн юм бэ
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
  • Aimaaar huuhemseg zaluuu shd uun itgeltei nohor veee ineeedteeein ulaaan baaabnniik
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • Aav ni eejiig ni zovoosiin baigaa biz er hun eejiigee l omoordgiinHayanaa chini eej amitai shde
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • saraa
    hamgiin goe duunii uriin santai mash sain hamtlag shuu
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • НҮҮРЭНДЭЭРЭЭ ГОЁ Л ДОО ХАЯНАА ХЭРВЭЭ ТӨРСӨН ЭЦГЭЭ ЗОДООГҮЙ БОЛ ШҮҮ ХҮЁР НҮҮРТЭЙ ШААР БАЙГАА ЮМ ДАА ӨӨДГҮЙ ГЭДЭГ НЬ
    2012 оны 12 сарын 15 | Хариулах
  • uneheer goy hamtlag mundag zaluuchuud
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • uneheer goy hamtlag mundag zaluuchuud
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • Yamar mundag bichee we yasan goyiin be baharhah hundleh hairlah zergtseed uneng uneneer uguulsen saihan niitlel ban bi huwidaa haynaag hundelj duurailal awahaar ger bul gej boddog uneher gylbaa yumaa haynaa chi
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • Yamar mundag bichee we yasan goyiin be baharhah hundleh hairlah zergtseed uneng uneneer uguulsen saihan niitlel ban bi huwidaa haynaag hundelj duurailal awahaar ger bul gej boddog uneher gylbaa yumaa haynaa chi
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • SONIN L YUM KHAYANAA AAVIIGAA ZODOJ BAISAN GEHEER ITGEL TOROHGUI L BAINA SHUU
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025