СҮРИЙГ БАДРУУЛЖ, ХҮЧИЙГ ҮЗҮҮЛСЭН СҮРХИЙ ХУРИМ

    Монголын орчин цагийн шилийн сайн эрсийн нэг Дамбын Хишгээ гэж нэг цуутай эр бий. Эцэг эхээс заяасан нэр нь Д.Хишигжаргал ч Дамбын Хишгээ гэдгээрээ алдаршчихсан түүний тухай үлгэр домог мэт ярианууд явсаар түүний тухай өвөрмөц төсөөллийн ертөнцийг бий болгочихож. Ямартай ч Дамбын Хишгээ ямар нэг тодорхой бизнес хийдэггүй хэрнээ хөлгүй баян, “аав”-ынд морилсон ч айж эмээж үзээгүй, Монголын бизнесийн ертөнцөөс авахуулаад урлагийнхныг хүртэл чичрүүлдэг гэх мэтийн бүдэг бадаг төсөөлөл бидэнд бий. Хаанаас нь ч харсан хав дөрвөлжин сайхан монгол эрийн шинжтэй ноён Хишгээ ямартай ч өгвөл өгчихдөг, айлгавал айлгачихдаг, авбал авчихдаг цөс ихтэй, зай уужим эр юм болов уу. Хувийн амьдралын тухайд ч учир битүүлэг тэрээр 2 хүүтэй, гэргий Долгорсүрэн нь багш мэргэжилтэй гэх мэдээлэл бий. Түүний хүү луу жилийн намрын нижгэр хуримуудын нэгийг өнгөрсөн 10-р сарын 20-ны билэгт сайн өдөр хийлээ. Аавынхаа хамгаалалтын албыг хариуцаж ажиллуулдаг гэх Энхжин хүү дуучин Минотой үерхэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын дүү С.Амарбаясгалантай хамтран буриад ардын “Хатариш” дууг сонирхолтой байдлаар амилуулсанаараа илүүтэй олонд танигдаж, оддын эгнээнд шилжсэн дуучин Мино буюу Т.Номин анх “Sound of kiss” охидын хамтлагаар урлагт хөл тавьж байв. Хамтлагийнхаа хамгийн царай муутай нь гэгддэг байсан тэрээр тун ч адтай бүсгүй. Ямартаа л “алтны магнат” Ц.Мянганбаяраас машин нэхсэн хэргээр хамтлагаасаа хөөгдсөн гэх явган ярианы эзэн хүртэл болоод авсан нь үнэн. Дуулж бүжиглэхээс гадна фото моделийн карьер хөөж, хэд хэдэн компанийн нүүр царай болж явсан Мино ийн онцгой залуутай амьдрах орь хүслээ биелүүлж, халхад цуутай эрийн үр удмыг үргэлжлүүлэх бэр боллоо.
    Хосууд хуримын ордонд гэрлэлтээ батлуулж, уламжлал ёсоор талбай, Гандангаар зочлон “Улаанбаатар” зочид буудалд цайллагаа хийсэн. 55-55, 77-77, 33-33 гэх мэт азын алтан дугаартай “Роллс Ройс”, “Бенц” жийпээр хуримын машины цуваа үүсгэж, хамгаалалтын албаны шкаф шиг цээжтэй залуусаар хүрээлүүлэн байж Төв талбайд патиараа татуулсан хосуудын хурим эгээтэй л гадаадын элчин сайдууд манайд айлчлахдаа сүржигнэдэг шиг сүрийг бадруулж, хүчийг үзүүлсэн нь сонирхолтой. Ер нь манайхан юунд ингэтлээ сүржигнэдэгийг ойлгоход бэрх юм гээч. Амьдралынх нь аз жаргалтай нэгэн өдрөө ядахдаа дүр эсгэж, сүржигнэхгүй байж болдоггүй юм болов уу. Манай зурагчны аппарат сэлтийг булааж аван, ажил хөдөлмөрөө хийж явахад нь биед нь халдахаас наагуур юм болсныг дуулгахгүй өнгөрч чадахгүй нь. Ер нь хууль бусаар баяжиж хөлжсөн хүмүүс тэгтлээ олны нүднээс өөрсдийгөө нуудаг байх гэх дүгнэлтэнд хүрэхэд хүрэв. Гэвч сэтгүүлчийн хөдөлмөр бол сэтгүүлчийнх л байдаг. Уншигчиддаа шинэ содон мэдээлэл хүргэх үүргээ биелүүлж тэдний фото сурвалжлагыг бид хийдгээрээ хийлээ.
“Чингис хаан”-ы Жагаа гавьяат, “Харанга”, “Номин талст” тэргүүтэн Монголын рок попынхон десант буулгаж, нэгдсэн тоглолт аятай болсон нижгэр хуримын нэг сюрприз нь сүйт бүсгүй алдарт “Хатариш” дууг дуулсан явдал. Нүцгэн шахуу клипэндээ тоглодог бүсгүй хуриман дээрээ ч бөгс бөөрөө хөдөлгөн халуун секси бүжсэн нь хурсан настнуудын нүдийг орой дээр нь гаргасан гэнэ лээ. Ийн ороо жороогоороо гэгчээр хэн хэнийхээ хүсэл сонирхол, эрх ашгаар хуримласан хосуудад аз жаргал хүсье.  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • зочин
    Энэ муу хулгайч дээрэмчидийн үр удам нь олигтой явахгүй.Ирээдүй байхгүй.
    2018 оны 08 сарын 03 | Хариулах
  • 000
    xoorxon xuuxduud bn duu nartaa az jaergal sn sxan buxniig xusie
    2012 оны 11 сарын 25 | Хариулах
  • yahawdw emegtei hun bolgonl saihan hurim muruuddugshvde ene busgui aztail bnshvdeali alin bel benchintei bol hiijil baigalde nasanda dursah dursamjtai shn bnshde
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • khoovon khukh
    jijigee baisan bol ene khishigee odoo amitan bna daa
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • Hugiin ym Ed nariig tooj Muu ym Hiih Hun hen Bdag ym Uursdiiguu l ikh too dog ym bolow u chaawaas da Ingej hurimlah ni ene huuhnii muruudlul bsan ym bailgui Zailuul gej
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • Хятадад бол хуруу нь дуусчихсан хүн байна дааЗа тэр хулгайч аав нь ч яахав хуримаа хийсэн хүүхдэд нь сайн сайхныг хүсье хулгай хийдэггүй бол
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • Huurhun huuhen sh dee nudend dulaahan
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • xexexe
    Putin shig ene davarsan hulgaich nariig bugdiig n shurond n hataaj boldgvi yum bh daa hulchgar mongol tur gej chaavaas
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • Ene 2 batsaaniig hen tooj yana gej hamgaalagch ene ter bolj surjignedeg bnaa Buur durgui hurchihlee Hen ch bish yumnuud baij
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • Сайн сайхныг хүсдэггүй юм гэхэд эвэр хушуулахаа болимоор юм Сэтгүүлч гэчиж бас өөрийгөө
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • Юу мэдсэндээ ингэж бичдэг байнаа Хүний амьдралд хушуу дүрээд дүгнэж цэгнээд алаад өгхиймаа айннн
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • хамгаалалтын алба гэж дээрмийн бүлгээ улсын бүртгэлтэй болгоод авсан юм уу
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • zochin
    neeree l hamgiin tsarai muutai gj helsen n onoj helsen bn shuu
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • zooolloo
    ene chin mingaagas aigaagui yum chin ene zaluug hudlaa ineej nudee ergelduulj yaj huurha olhon medeh huuhen
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • kkk
    Ih l aimara hun gee biz dee huuhed ni bas tiim l bgaa daaYagad ene ohin aiaggui yum boloo
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • FUCK THEM ALL
    SAAIHAN BICHJEEBURJGAR JAGAAHARANGA NOMIN TALST HARIN CH NEG ZEVUU HURGELEEYAHAV DEE NUGUU TALAAR UURSDIIGUU HEN GEDGIIG MONGOL DAYAR ZARLAJ BAIGAA NI SAIN HEREGLALAR HISHGEEGIIN GUTLIIN ALCHUURUUD
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • Гүнтэн
    Айж явдгийн байлгүйдээӨс санасан хүмүүс зөндөөл байдаг биз
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • haha
    neeree teed ene 2 patsaanaas khvmvvs gariin vseg entr avakh geed l zovoono gej bodson ym bkh daaa hahah Gants khuuchnii duu khuulbarlaj duulchikhaad ooriigoo arai OD gej bodson ym bish dee khokhokh ineed khvrchikhleekhvmvvsiin khodolmorooroo olson mongiin luivardaj avsan mongoor khurimaa khisenee medej bgaa bolov uu gekhdee shine khosuudad az jargal erooe
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • Çî÷èí
    Ñàéõàí çàëóó÷óóä áàéíà Àç æàðãàë ñàéí ñàéõíûã õ¿ñýí åðîîå
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • зочин
    халхын сайн эр хав дөрвөлжин сайхан эр ч гэх шиг зүгээр нэг том гарын хулгайчийг их өргөмжилсөн байх шивдээ
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025