Д.Баттулга саналаа өглөө

Орон нутгийн болон нийслэлийн ИТХ-ын сонгууль улс орон даяар явагдаж байна. Тэгвэл дөнгөж сая Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн 9 дүгээр хэсгийн хороонд НИТХ-ын дарга Д.Баттулга саналаа өглөө. Тэрээр “сонгууль эхлээд 4,5 цаг болж байхад манай хорооны сонгогчид харьцангуй идэвхи муутай оролцож байх шиг байна. Манай хорооны 2000 гаруй иргэний 10 хүрэхгүй хувь нь сонгуульд оролцсон гэж хэсгийн ахлагч хэлж байна. Тиймээс та бүхнийг сонгуульдаа идэвхитэй оролцож, сонголтоо зөв хийгээрэй гэж хэлмээр байна” гэлээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025