Монголын цуутай оддын нэг бол топ модель Д.Пүрэвсүрэн. Арван жилийн ширээнээс босмогцоо алтны магнатын залуу гэргий болж Монголжингоо охиноо тэвэрч ээж болсон тэрээр өнгөрсөн долоодугаар сард хоёр дахь нөхрийнхөө хүүхдийг төрүүлсэн. Хоёр дахь амьдралаа уул уурхайн эзэн Б.Ганбаяр гэх залуутай холбож, Монголжингоо охиноо хөөрхөн дүүтэй болгосон топ модель тосонд умбаж, торгонд хөлбөрч байгаа гэнэ. Тэрээр Баянзүрх дүүрэгт байрлах “Сакура” хороололд монгол мөнгөөр бол хоёр тэрбумын өртөгтэй шинэ байр худалдаж авсан гэх бор шувуу нисээд удаж байгаа юм. Түүгээр барахгүй топ авхай гадаад асрагчийн гар дээр бөмбөрч, асруулж байгаа сурагтай. Ямартаа ч Австралийн хөрөнгө оруулагчтай хамтран байгуулсан “Xanadu Mines” компаний Монгол дахь захирал, уул уурхайн нууцлаг бизнесмэн ноён Б.Ганбаяр хайртай гэргийгээ энэ дайны эрхлүүлэх нь аргагүй биз дээ. 


Сэтгэгдэл байхгүй байна