Өнөө маргаашгүй МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Хэн гэдэг эрхмүүд Монгол Улсын тэргүүний төлөө өрсөлдөх нь тодорхойгүй байгаа ч одоогийн Ерөхийлөгч улирахаар зүтгэх нь тодорхой. Эби ерөхийлөгч сонгуулийн “пиар”-аа ч аль хэдийнэ эхэлсэн. Олон арван хүмүүсийг одон медалиар шагнаад л, олимпийн медальтнууддаа цалин хөлс бодож өгөөд л, урьд өмнө нь сэтгэж байгаагүйгээрээ хууль энэ тэр санаачлаад л ёстой нэг “од” болж байгаа. Тэгвэл Ц.Элбэгдоржийн дараагийн нүүдэл нь ард түмнээ байлдан дагуулж “жиргэх” болоод байна. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны жиргээчдийн нэг ч өөрөө төдийлэн жиргэдэггүй, албан мэдээллүүдээ хүргэдэг байсан санагдана. Харин одоо бол огт өөр болсон. Саяхнаас тун идэвхтэй жиргэж байгаа харагдана. Тэрээр “Миний Монголын жиргээчид ээ, шинэ долоо хоногийн мэнд, David Gergen гэж хэн бэ гэж үү? Миний багш. Харвардад багшилдаг юм. Амeрикийн 4 eрөнхийлөгчид зөвлөж явсан хүн дээ, Таны сонгуулиа өгөх эрхийг хүндэтгэж ажлын өдөр санал авна. Тэр өдрийн таны хамгийн чухал ажил бол сонгуульдаа оролцож саналаа өгөх, Таны сонголт дэлхийг өөрчлөхгүй ч Монголыг өөрчилөхөд нөлөөлнө. Ялангуяа орон нутгийн удирдлагыг өөрчлөх эс өөрчлөхөд, Би намаас тvдгэлзээд удаж бна. Тvмний telee зvтгэх сэтгэл байвал шинэ хуучин ялгаагvй болно доо.” гэх мэтээр жиргэдэг Ерөнхийлөгчийн хаяг 33,938 дагагчтай топ хаягуудын нэг болоод байгаа юм шүү. Жиргээчин
Өнөө маргаашгүй МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Хэн гэдэг эрхмүүд Монгол Улсын тэргүүний төлөө өрсөлдөх нь тодорхойгүй байгаа ч одоогийн Ерөхийлөгч улирахаар зүтгэх нь тодорхой. Эби ерөхийлөгч сонгуулийн “пиар”-аа ч аль хэдийнэ эхэлсэн. Олон арван хүмүүсийг одон медалиар шагнаад л, олимпийн медальтнууддаа цалин хөлс бодож өгөөд л, урьд өмнө нь сэтгэж байгаагүйгээрээ хууль энэ тэр санаачлаад л ёстой нэг “од” болж байгаа. Тэгвэл Ц.Элбэгдоржийн дараагийн нүүдэл нь ард түмнээ байлдан дагуулж “жиргэх” болоод байна. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны жиргээчдийн нэг ч өөрөө төдийлэн жиргэдэггүй, албан мэдээллүүдээ хүргэдэг байсан санагдана. Харин одоо бол огт өөр болсон. Саяхнаас тун идэвхтэй жиргэж байгаа харагдана. Тэрээр “Миний Монголын жиргээчид ээ, шинэ долоо хоногийн мэнд, David Gergen гэж хэн бэ гэж үү? Миний багш. Харвардад багшилдаг юм. Амeрикийн 4 eрөнхийлөгчид зөвлөж явсан хүн дээ, Таны сонгуулиа өгөх эрхийг хүндэтгэж ажлын өдөр санал авна. Тэр өдрийн таны хамгийн чухал ажил бол сонгуульдаа оролцож саналаа өгөх, Таны сонголт дэлхийг өөрчлөхгүй ч Монголыг өөрчилөхөд нөлөөлнө. Ялангуяа орон нутгийн удирдлагыг өөрчлөх эс өөрчлөхөд, Би намаас тvдгэлзээд удаж бна. Тvмний telee зvтгэх сэтгэл байвал шинэ хуучин ялгаагvй болно доо.” гэх мэтээр жиргэдэг Ерөнхийлөгчийн хаяг 33,938 дагагчтай топ хаягуудын нэг болоод байгаа юм шүү.
Сэтгэгдэл байхгүй байна