“Баатар”-ын хүү шүүхэд хандлаа

Шинэ Монголын анхны баатар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн том хүү нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдлээ. С.Эрдэнэ баавайн ач хүү Б.Чулуудай хэмээх энэ эрхмийн үзэж буйгаар ноён Д.Амарбаясгалан өөрийг нь болон аавынх нь нэр хүндэд бүдүүлгээр халдаж доромжилсон гэнэ. Учир нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Улаанбаатар хотын захирагч, Улсын баатар Э.Бат-Үүлийг “Эрдэнийн төгөл” хэмээх барилгын компаниараа хууль бус өч төчнөөн барилга сүндэрлүүлсэн хэмээж байсан. Мөн хүү Б.Чулуудайд Туул голын хөвөөнд 2 га газар олгож, хотхон бариулсан гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн юм.
Тэгвэл энэхүү мэдээллүүдийг эрс няцааж “Сонор рекордс” компанийн захирал Б.Чулуудай “Эрдэнийн төгөл хотхон 2 биш 1 га талбайтай. Газрын зөвшөөрлийг 2012 онд биш 2007 онд олгосон. Э.Бат-Үүл биш Ц.Батбаярын шийдвэрээр олгож байсан” гэдгийг мэдэгдлээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025