Х.Цагаанбаатарыг Францчууд сонирхов

Францын CANAL+ телевизийн сэтгүүлчид Монголд ирээд буцжээ. Зорилго нь тив алгасан дэлхийд нэрээ дуургасан монгол тамирчны амьдралаар кино бүтээх. Монголын спортын түүхэнд үнэлэмж өндөртэй, амжилт арвинтай жүдо бөхийн спорт Францад ч топ таван төрлийн нэгт багтдаг аж. Тиймээс Францын телевизийнхэн ийнхүү Монголыг зорин ирж, жүдо бөхийн татамид 66 кг-ын жингийн гол өрсөлдөгчдийн нэг Х.Цагаанбаатарын тухай кино хийхээр болсон байна. 20 минутын баримтат кинонд Монгол орны тухай, талын Монголын хүчирхэг жүдочдын тухай, мөн дэлхийд Монголын нэрийг гаргаж яваа жүдоч Х.Цагаанбаатарын тухай өгүүлэх гэнэ. 

Тус кино Францын CANAL+ сувгаар арванхоёрдугаар сарын 15-нд гарах юм байна.
Өмнө нь тус телевизийн уран бүтээлчид хүнд жингийн босоо аварга Тедди Ринье болон Люси Декосс нарын тухай дээрхийн адил кино нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан бөгөөд гурав дахь удаадаа ийнхүү олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарыг сонгосон гэнэ. Монголд ирж, ажилласан Францын сэтгүүлчид анх удаа гадаадын тамирчдыг сонгосон нь Х.Цагаанбаатар, тэрбээр Францын жүдо сонирхогчдын хувьд домог болсон тамирчдын нэг гэдгийг онцолжээ. 

Тедди Риньегийн хувьд Лондонгийн олимпийн татамид +100 кг-д түрүүлсэн. Өдгөө 23 настай ч дэлхийн аваргад тавантаа түрүүлсэн амжилтаар шинэ түүхийн эзэн болжээ. Харин Люси Декосс нь өдгөө эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ноёлж буй, олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга, тивийн дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

                                                                                                                                                                                       С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ЗОЧИН
    БИТГИЙ АТААРХАЖ ҮХЭХ ГЭЭД БАЙСОЁЛТОЙ ХҮМҮҮС МЭДЭЭД ХИЙЖ БАЙГАА БАЙЛГҮЙТЭГЭЭД ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ БҮДҮҮЛЭГ ЧИНИЙ ТУХАЙ ХИЙХ ҮҮОР ДЭРНИЙХ НЬ ДЭРГЭД БАЙСАН ЮМ ШИГ СОЛИОРДГОО БОЛЬМООР ЮМ
    2012 оны 11 сарын 19 | Хариулах
  • JJJ
    ENE YANHAN ZALUUGAAR YAMAR KINO HIIDEG BAINAA BUGSNII BUZARAA GEJ UUDLUHGUI BAIH NI ARGAGUISHUUDEEEE
    2012 оны 11 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025