Урлагийн хосуудын “нандин гоёо”

Шинэ цагийн монголын урлагийн тайзнаа өөрсдийн өнгөөрөө гялтганаж яваа залуус хайр сэтгэлийн романс үүсгэх болоод удаж буй. Одоогоос дөрвөн жилийн тэртээгээс эхлэн  Монголын язгуур урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвихын зэрэгцээ өөрийн бие даасан тоглолтоо хүртэл хийгээд амжсан “Шуранхай”-н  Д.Үүрийнтуяаг мэдэхгүй, танихгүй хүн байхгүй. Түүнийг давтагдашгүй хоолой, боловсон төрх, залуу насаараа урлагийн тайзанд өөрийн орон зайгаа дархалсан уртын дуучин Д.Жавхаасайхантай олон жилийн өмнөөс үеэрхэж хамтын амьдралаа хүртэл зохиож хоёр хөөрхөн хүүхдийн эцэг эх болсон гэдгийг мэдэх нэг нь андахгүй биз. Харин үндэсний сонгодог урлагт хос морьтой яваа залуус маань энэ сарын билэгт сайн өдөр албан ёсоор гал голомтоо бадрааж, нүсэр хурим хийхээр төлөвлөж байгаа гэнэ.  Өврийн сайхан хангайгаар овоглож, өвөрмөц найруулга бүхий “Эр бор харцага” дуугаараа олонд танигдсан уртын дуучин Д.Жавхаасайханг Монголчуудаас илүүтэй манай язгуур урлагийг шимтэн сонирхдог гадныхан илүү танимхайрах юм билээ. Тиймдээ ч хосууд хуримаа нүсэр тэмдэглэж, урлагийн бүхэл бүтэн концерт тоглож ирсэн зочидыг алмайруулах сурагтай.  Дашрамд дуулгахад хаанаас нь ч харсан зүс царай, нуруу туруу сайтай авьяаслаг хосууд маань нэгэн насны гоёогоо, сүүлийн үед ихэс дээдсүүд хошуурах болсон  үндэсний үнэт эдлэлийн  брэнд хэмээгддэг ”Нандин гоёо”-гоор хийлгэж байгаа гэнэ лээ. Түүгээр ч барахгүй хаан бугуйвч ,хатан сүйх бүхий хурмын хос бөгжөө цагаан алтан, бриляндан  шигтгээтэйгээр тусгайлан захиалсан гэхээр хосууд хуримандаа ихээхэн ач холбогдол өгч буй бололтой. Ямартай ч нас, зүс, сэтгэл зүрх, авьяас гээд л бүх зүйлээрээ эн тэнцүүхэн үлгэр жишээ, үнэнч хайраар холбогдсон хосууддаа аз жаргал хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Du
    Та 2 хоёртоо аз жаргал хүсье бүх Дундговь аймгийнхнийхаа өмнөөс баяр хүргье
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин
    үүриин туяа маш гоё дуулдаг
    2012 оны 11 сарын 24 | Хариулах
  • энхээ
    гоё харагдаж бна
    2012 оны 11 сарын 24 | Хариулах
  • сайхан залуу шүү амжилт хүсье
    2012 оны 11 сарын 24 | Хариулах
  • Enkuush
    yuni chini goy haragdaj gj shal te1 haragdaj bn shdee
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • zochin
    goe haragdaj bna chuu
    2012 оны 11 сарын 21 | Хариулах
  • zochin
    goe haragdaj bna chuu
    2012 оны 11 сарын 21 | Хариулах
  • ёстой сайхан харагдаж байна аз жаргал хүсье
    2012 оны 11 сарын 20 | Хариулах
  • Iim goyo zaluu tiim saihan busguitei suulgui yahav dee Uuriintuya unen tseverchhudulmurch shuluun shudarega sain busgui gene lee Ta 2 -t az jargal huseye
    2012 оны 11 сарын 20 | Хариулах
  • Er bor xartsagiig unen saixan duulsan shuu Xunii nutagt ene duug sonsood uidna gej baixgui Neg sonschixad xesegtee xiimori sergeed yavchixdag um Saixan duug saixan er goy duulsan shuu Xarin Exneriig n sain medexgui um baina Saixan xosuuddaa az jargal xusie
    2012 оны 11 сарын 20 | Хариулах
  • tsetseg
    ih saihan hosuud shuu neher ni saihan ch zaluu goy nertei yg ner ni zohison gej yaanaaaaaaaa ta 2-t aj jargaliig huseyeeeeeeeeeeee
    2012 оны 11 сарын 19 | Хариулах
  • az jargal husie
    2012 оны 11 сарын 19 | Хариулах
  • anhaa
    wwwubwareznet welcome to UBWAREZNET
    2012 оны 11 сарын 17 | Хариулах
  • zochin
    ene Grandiin niitlel bichij baigaa setgulchid ni yasan ch bolovsrol muutai yum be de Briliant gedeg ugiig ch zuv bichij chadahgui Iim l hov jiv huutsuldsun suuri bolovsrol nimgen nuhduud mongoliin setguul zuig hog shoorootoi hutgaj baigaa yum da Uran buteelch hosuudad amjilt husie
    2012 оны 11 сарын 17 | Хариулах
  • z
    ajilt hvsi
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025