Алтны магнат хэмээх өнө мөнхөд дагалдах албан бус тодотголтой, “Монгол газар” гэх овогтой болсон Монголын тэргүүн баячуудын нэг ноён Ц.Мянганбаяр толгой эргэм их хөрөнгө мөнгө гэхээсээ илүүтэй залуу амраг бүсгүйчүүдээрээ алдаршиж орхисон нэгэн. Алтны магнат, миссүүдийн эрлэг ч гэж түүнийг тодотгож болох юм. Эхнэр нөхөр хоёр байтугай эрүү толгой хоёр салдаг энэ хорвоод тоонот гэрт толгой холбож, тохой хүрэхгүй дэрэн дээр багтаж явсан хүмүүс эв эе эвдрэлцэхээрээ халхын хавтгайд ч багтахаа больдог гэдэг үнэний ортойдог. Ямартаа ч Мянгаа захирал энэ яваа насандаа Их Эзэн Чингис хаантайгаа энэ зэрэгцэн эхнэр хүүхнүүдийг баруун солгойгүй “эдэлж” яваа.
Түүний олонд зарлагдсан дөрвөн эхнэрийн анхных нь буюу ууган гэргий нь Б.Болор хэмээх бүсгүй буй. Хойно сургууль дүүргэсэн, насаараа боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш мэргэжилтэй Б.Болор хатагтай МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг эгэл даруу бүсгүй гэнэ лээ. Гитар тоглож, дуулах дуртай урлагийн өндөр мэдрэмжтэй, авьяаслаг энэ хатагтай алтны магнатад хоёр хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд ноён Ц.Мянганбаяр ч анхны гэргий, ууган хүүхдүүдээ эцгийн ёсоор харж хандан тусалдаг байна. Бүр мөнгөний ханш хатуу байх үед анхны гэргийгээсээ салахдаа тэрээр 100 сая төгрөг өгч эрийн нүнжиг зааж байсныг ойр дотныхон нь ярьцгаадаг. Хатагтай Б.Болорын тухайд олон жил ганц бие явсны эцэст 2 дахь амьдралаа зохиож, төлөв төвшин нэгэнтэй гэр бүл болсон аж.
Харин удаах гэргий Х.Азжаргал нь нэрт сэтгүүлч, зохиолч С.Хатанбаатар агсаны амин хайртай ганц охин. Х.Азжаргал бүсгүй алтны магнаттай суугаад нэг охин төрүүлсэн бөгөөд Төгсжаргал хэмээх нэр өгсөн нь өдгөө том охин болсон. Хэдийгээр удаах Х.Азжаргал сэтгүүлч мэргэжилтэй ч хагас сая долларын үнэтэй элитүүдийн цэцэрлэг ажиллуулдаг бизнес сэтгэлгээтэй хатагтай гэнэ лээ.
Үлдсэн хоёр гэргийг нь хүн бүр мэднэ. Ялангуяа топ модель Пүрэвсүрэнг. Ц.Мянганбаяраас салсаныхаа дараагаар “ Xanadu Mines” нэртэй уул уурхайн компаниын захирал Ганбаяр гэх 40 эргэм насны залуутай ханилсан. Охиныхоо эцгээс өрх тусгаарлаж, эрх чөлөөтэйгөөр амьдрах болсноосоо хойш амрагийн явдалд тун од муутай байгаа топ модель сүүлийн үед нялх амрагаараа халамжлуулахын зэрэгцээ кино урлагт хөл тавих болсон. Бас ч гэж номыг нь үзэж, ногоотой шөлийг нь хүртсэн юм гэсэндээ сайн жүжиглэлттэй хэмээх үнэлгээг олноос аваад буй юм шүү.
Дараагийн танил, Мянгаа захирлын “балчирхан” амраг Ц.Ариунцэцэг өөрийн таних тэмдэг болсон сайхан мэнгэнээсээ салаад удаагүй байгаа. Монголын хамгийн секси бүсгүйн жагсаалтыг саяхан тэргүүлж явсан энэ хатагтай эр нөхөртөө М.Хайрмаа хэмээх гүнж төрүүлж өгсөн. Энэ мэтээр Мянганбаяр захиралын нэр холбогдсон бүсгүйчүүдийн цуваа цааш үргэлжилнэ. Ил байгаа, эхнэрээ гээд зарласан нь энэ дөрвөн хатагтай болохоос биш... Жүжигчин, загвар өмсөгч Б.Гэрэлчулуун, загвар өмсөгч О.Пүрэвдулам, “3 охин”-ы Анхмаа, Агиймаа гээд алтны магнаттай нэр ус холбогдож явсан залуу охидын нэрс уртаас урт жагсаалт үүсгэх буюу.
Сэтгэгдэл байхгүй байна