Сонгодог дива

Монголын урлагийн талбарт гялалзаж буй энэ бүсгүйг Д.Отгонжаргал гэдэг. Дуурийн дуулаач мэргэжилтэй, СУИС дүүргэж, хойд хөршид мэргэжил дээшлүүлсэн. “Voice” группийн дуучин. Ээж, охины хамт амьдардаг, авьяаслаг, царайлаг ганц бие бүсгүй. Бурханы гар татаагүй ховор бүтээлүүдийн нэг бол Д.Отгонжаргал. Түүнд залуу нас, гоо үзэсгэлэн, авьяас, ухаан, даруу зан, нэр алдар, нэр төр бүгд цогцолж. Дуу алдмаар авьяастай ч гоо сайхны хувьд нэг тиймхэн, эсвэл элдвийн хов жив, дэл сул ярианы бай болчихдог нэг ёсны нэр төр нь сэвтчихсэн гүйж явах нь ялангуяа манай урлагийнхан дунд тун элбэг. Гэтэл энэ бүсгүй гайхалтай хоолойтойн дээр гоо үзэсгэлэнтэй, даруу зантай. Өнөөдрийг хүртэл дуучин бүсгүйтэй холбоотой сөрөг мэдээлэл би лав сонсож байсангүй. Энэ бол түүнд онц үнэлгээ өгөх наад захын үзүүлэлтүүд. Тэр өнөөдөр тайзан дээрээ дуулж байна, бүжиглэж байна, жүжиглэж байна. Залуу халуун нас, гоо үзэсгэлэнгээрээ байлдан дагуулж байна.
Анх агуу их Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” хэмээх гайхамшигтай аялгуунд хийсэн “Өнө мөнх орших эх орон“ дуугаар олонд танигдаж байсан Д.Отгонжаргалд драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-2010” наадмаас хөгжимт жүжгийн төрөлд Оны шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртэж, жүжиглэх авьяасаа нотолж байсан цаг үе бий.  Монголын анхны моно-опера “Хязгааргүй” жүжгийн гол дүр хэлгүй үзэсгэлэн төгс бүсгүйн дүрийг түүнээс өөр бүтээчих артист олдоогүй хэмээн уран бүтээлчид нь ярьцгаасан.  
Д.Отгонжаргал “Voice” группийн гоцлол дуучин. Монголын урлагт шинэ хуудас нээсэн сонгодог попера, транс опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг тус хамтлагийн сувд нь энэ бүсгүй. Шуудхан хэлэхэд түүний хоолой, гоо үзэсгэлэнгийн сүр жавхаанд хамтлагийн 2 эрэгтэй гишүүнийх нь дүр төрх бүдгэрчихдэг. Бүсгүй хүн ялангуяа урлагийн тайзан дээр хэзээд №1 байх, бүх зүйлээрээ байлдан дагуулж байх нь зүй ёсны үзэгдэл билээ.  Харин патриарх үзэл давамгайлсан манай нийгэмд энэ бол гайхах, үнэлэх зүйл мөнөөсөө мөн. Товчхондоо түүнийг бас л идеал гэж хэлмээр байна. Урлагийн тайзан дээр энэ цаг үед гялалзаж буй идеал бүсгүй. Үүний нэг нотолгоо нь тэрээр “Домогт Ану хатан” киноны голд дүрд шалгарсан явдал.  
Идеал гээд ярихаар Монголын тайз дэлгэцийн урлаг урдаа барих төгс жүжигчингүй болчихсон нь гашуун үнэн юм. Дээр үеийн монгол кинон дээр гардаг уул шиг түшигтэй хөх өвгөд, дуу хоолой нь хүртэл нийтлэг бус тэр л дүрд тохирсон гэмээр олон дүрээс авахуулаад Сэцэн Мандухайг эгээтэй бидний үед амьдарч байсан шигээ амилуулсан Төрийн соёрхолт Н.Сувд тэргүүтэнтэй эн тэнцэх нь бүү хэл дөхөөд буучих жүжигчин байхгүйгээс “Домогт Ану хатан” кино багийнхан чамгүйих эрлийн эцэст дуучин бүсгүйд санал тавьсан аж. Ялангуяа түүхэн киноны гол дүр гэдэг хэн хүний бариад хийчих ажил биш учраас тун ч осолтой гэдэг. Тэр дундаа гоо үзэсгэлэнтэй, ухаан билэг төгс, баатарлаг түүхэн эмэгтэйн дүр гэдэг хэн хүний хүсэл мөрөөдлийн оргил, тэр хэрээрээ нарийн ур чадвараас авахуулаад гоо сайхны шалгуур гээд олон зүйл шаарддаг. Магадгүй эл шаардлагуудыг давж гарсан дуучин бүсгүй бидний дунд үүх түүхээрээ өнө мөнх амьдарч ирсэн домогт Ану хатныг дүр төрхтэй нь амилуулж өгөх ч юм билүү. Тэр чадах байх гэж найдна.
Агуу зүйл энгийн байдаг. Дуучин бүсгүй тийм л эгэл, энгийн нэгэн. Дийлэнх эмэгтэйчүүдэд байдаг шалдир булдир зан түүнийх биш. Шулуухан, түс тас зантай. Тиймдээ ч харьцахад амар гэдэг. Жинхэнэ сонгодог урлагаар хүмүүжсэн хэн бүхэнд байх араншин л даа. Харамсалтай нь сонгодог урлагийн гэр бүлд харьяалагддаг хүн болгон түүн шиг байдаггүй билээ. Өглөөнөөс үдэш хүртэл гэртээ орох завгүй ажилтай түүний хамгийн дотны туслагч, зөвлөгч нь ээж нь. Охиныг нь асран халамжилдаг ээждээ тэр арын албаа бүрэн даатгадаг байна. Амьдрал баялаг гэдэг шиг ийм авьяаслаг, гоо үзэсгэлэнтэй бүсгүй ганц бие. Нэгэнтээ “Би маш сайхан хайртай учирч байсан. Миний амьдралын нэгэн аз жаргалтай мөчүүдийн нэг нь тэр үе байлаа. Одоо дурсамж болон үлдэж. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь тэр хайр гэрэл асаан байсаар л байх болно” хэмээн ярьж. Баргийн хүнээс ийм гарахгүй болов уу. Тэр ийм л хүнлэг, гэгээн сайхан сэтгэлтэй, гэрэлтсэн эмэгтэй. Авьяас, амьдрал, хайр, юм бүхэн энэ сонгодог диваг ивээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Чамд амжилт хүсье.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Umsuj zuusen arai bishee Yu ve
    2013 оны 01 сарын 02 | Хариулах
  • Hahahha haltar huduu
    2013 оны 01 сарын 02 | Хариулах
  • unshigch
    amjilt husie
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • 50 zochin 71
    88 Ardchilsan nam ANAEHIZM-iig hogjuulj ardchilalaasaa nuur buruullaa 9
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 99 Chinggis Khaan 93
    69 Ah duu torliin humuusee ondor alban tushaald tomilson huniig 20 tashuurdaj tsol hergem erh yambiig huraaj bai Ih zasag huulias 95
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 18 Mongolchuuddaa urialga hurgeh ni 8
    50 Za yahav zasag Ardchilsan nam baridag yum bol Oron nutgiin songuulid ardiin nam ylj bn tentsvertei niigem bolj chadna shuu tegehgui bol ardchilsan namiinhan gej ireeduin baychuudiin uul uurhai bolno shuu Ireeduidee haramsaj suuhgui bhiin toloo ardiin namiig songotsgooy 55
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 99 zochin 54
    57 Ardchilsan nam archaagui avilgach luivarchi arhichdiin niigemleg ta nar hun buhnii husel moroodol boloh ardchilal erh choloo gesen ugeer bambai hiij eh orniig mini zarj hudaldaj huvaaj idetsgeej baina Lalruudaa ard tumnii tevcheer aldrah ter ued oorsoddoo harmsan daa 13
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 31 zochin 84
    17 Ardchilsan nam zaluusiig bohir uls tordoo tatan oruulahaa bolimoor yum zaluusaa ardchilaltai nas chatsuu baigaa chin huvi tavilan bish shuu dee 60
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 50 zochin 36
    66 Temuujin saidaa ta chin uul ni huuliin salbart araasaa daguulah hungui l gedeg baisan Iim hundlel huleehiin tuld huuliig deedeldeg baih ystoi baital 13 say hunii eruul mendiin uilchilgee avah erhiig zorchood ooriinhoo tansag oroond tuhlan suuh archaagui moroodloo ard tumnii ogson itgel erh medleer alban tushaalaaraa dalailgan avch baigaad chin uneheer haramsaj baina Ta ner heleh durtai ugee oorsoddoo neg heleed uzde ENE ARIUN YVDAL UU 52
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 92 zochin 90
    8 Nuursnii une haana buursan yum be Altankhuyag aa lalar mini chi baganuuriin hyamdhan nuursiig uniin buulgalaa gd bgaa buugaagui baij reclam tsatsaad sain hun bolj haragdah gd hicheegeed baihiin archaagui durak bnda chi ter hymdarsan gd baigaa nuursiig chin muu bolohoor ugaasaa humuus avdaggui yum ene chinii biznes yum bn l da 33
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 60 zochin 56
    15 Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter SErdene uneheer durgui hurgej bn Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde 63
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 79 zochin 80
    37 Ardchilsan namiinhan ta nar odii boltol 20 garui jil ard tumnii moroodliig yrij tednii itgel naidvariig huleej hussen erh medeldee ochsonii daraa ingeh baisiimuu Tanai nam zov yrij buruu hiideg humuus bn amaaraa ajil hiideg 2
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 13 zochin 54
    15 Ardchilsan nam ingej duraaraa durgij bolohgui l yumsandaa ted heniig yamar alban tushaald tabih talaaraa l bodoj bgaa bolohoos bish ard tumnii sain saihan amidral mongoliin toloo huruugaach hodolgohgui baina 15
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 45 zochin 88
    46 Aaaaaa ardchilsan namiihan hudlaa yarina esvel hudlaa moroodno yum hiidiimuu muu ZALIHAA novshnuud Ta nariin ard tumen yamar humuus ve gedgiig chin tanij avsan bolohoor odoo oron nutgiin songuulid yamar nam songohoo ard tumen sain medej bgaa MAN ylnaa 33
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 69 zochin 51
    69 DDISH TV Company TV9 bolon TV5 televizuudiig haagui gedgee alban ysoor medegdeed bhad ardchilsan namiinhan ter tusmaa hurgan darga boloh Altankhuyag buh buruug DDISH TV company ruu oruulj medegdel hiiseer bhiin ichidgui yu uu Odoo ene chin arai dendenee 44
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 37 zochin 35
    56 Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter SErdene uneheer durgui hurgej bn Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde 29
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • tasarchihsan saihan huuhen uymaa
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 13 zochin 90
    75 Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter SErdene uneheer durgui hurgej bn Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde 65
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 1
    shal tsarai muutai
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • Zochin
    Goy beyetei yumaa Targan ch ish turanhai ch bish emegtei hund baih yosoti bu uil bna daa Saihan ch duuldag huuhen Amidrald ni hamgiin sain saihn buhniig chin setgeleesee husye
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • zochin
    goe huuhen bitgii ataarhaa
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • Gishuudiin yagii
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • UHSENIIH N SONGODOG DIVA VEE hUDUUNII HALTAR AVGAI
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025