УИХ-ын чуулганаар энэ сарын 14-нд Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Судлаачид Чингис хаан өнөөдөр буюу “Өвлийн тэргүүн” сарын шинийн нэгэнд төрсөн гэдгийг тогтоосон тул энэ өдрийг үндэсний баяр болгож нийтээр амрах санал гаргасан юм. Тиймээс өнөөдөр ихэнхи албан байгууллагууд амарч байна. Харин амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэнэ. “УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу энэ сарын 14-нд бүх нийтээр амарна. Хуулиар амралтын өдөр гэж заасан учраас авто машиныг улсын дугаараар нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулдаг журам үйлчлэхгүй” гэж Замын цагдаагийн газраас мэдэгдсэн юм. Дугаараар нь хязгаарлахгүй
УИХ-ын чуулганаар энэ сарын 14-нд Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Судлаачид Чингис хаан өнөөдөр буюу “Өвлийн тэргүүн” сарын шинийн нэгэнд төрсөн гэдгийг тогтоосон тул энэ өдрийг үндэсний баяр болгож нийтээр амрах санал гаргасан юм. Тиймээс өнөөдөр ихэнхи албан байгууллагууд амарч байна. Харин амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэнэ. “УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу энэ сарын 14-нд бүх нийтээр амарна. Хуулиар амралтын өдөр гэж заасан учраас авто машиныг улсын дугаараар нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулдаг журам үйлчлэхгүй” гэж Замын цагдаагийн газраас мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна