Яг одоо Сүхбаатарын талбайд Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 850 албан хаагчийн тангараг өргөх ёслол болж байна. Тэгвэл энэхүү ойн хүрээнд өнөөдөр дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс төлөвлөөд байна. 11.40 Төрийн одон медаль гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт цагаан тугт танхимд
12.30 Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
13.00 Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хурал-Төрийн ордны Их танхимд
15.00 “Монгол туургатан” хүндэтгэлийн урлагийн тоглолт- Соёлын төв өргөөнд
18.00 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын төлөөлөгчдөд зориулсан хүлээн авалт-Гадаад харилцааны яамны “Номин” танхимд тус тус болно.
Сэтгэгдэл байхгүй байна