Найз залуу байхгүй гэнэ шүү

Хэдхэн жилийн өмнө хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулдаг “Virtuoz” хэмээх охидын хамтлаг байсныг уншигч та бүхэн санаж байгаа болов уу. “Миний ээж тэмээчин”, “Вансэмбэрүү” гэх мэт алтан үеийн сайхан дуунуудаар сонгогчдынхоо талархалыг хүртэж байсан тус хамтлагийнхан өдгөө тарж тус тусын амьдралаа хөөх болсон. Харин ганц гишүүн л урлагтаа үнэнч үлдсэн нь дуучин П.Жимсээ. Эвлэгхэн хоолой, залуу уран бүтээлчийн хөдөлмөр хийгээд “Таван-эрдэнэ” дуугаараа олны танил болсон энэ хатагтай бага байхын л дуулж бүжиглэх авьяастай байсан гэдэг. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн ч нийтийн дуу руу урвасан тэрээр “би ээжийгээ дуурайвал50 нас хүрсэн ч үрчилээснээс айхгүй” хэмээн ам гарч байсан удаатай. Үнэхээр ч нийтийн дуучид дундаа бие хаа, царай зүс хийгээд хоолойгоороо эрхгүй ялгардаг дуучин бүсгүйдээ уран бүтээлийн амжилт хүсье.  Энэ дашрамд эрчүүддээ дуулгахад энэ үзэсгэлэнтэй бас авьяастай бүсгүй одоо болтол найз залуугүй байгаа гэсэн шүү.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025