Шүүх хурал нь болно

АНУ-ын 45 настай иргэн Жон Мартин Кийныг хөнөөсөн хэрэгт Дархан-Уул аймгийн харьяат 24 настай Ч.Баттуулыг сэжиглэн, байцааж байгаа билээ.  Түүний буруутай нь тогтоогдож, яллах шүүх хурал нөгөөдөр буюу пүрэв гаригт товлогдсон тухай Тайваны сонин хэвлэлээр цацсан байна. Энэхүү шүүх хурлын талаар Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамаас түүнд мэдэгдсэн байна. Түүний эхнэр нь “Ч.Баттуулд цаазаар авах ял онооно гэдэгт итгэж найдаж байна” гэж хэлсэн байна.
Тодруулахад өнгөрсөн нэгдүгээр сарын 5-ны өдөр манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин ор сураггүй алга болжээ. Монголд бизнес эрхлэхээр явсан хүүгийнх нь өмнөөс Ч.Баттуул хоёр сарын турш завгүй байгаа хэмээн хариулж байсанд эх нь сэжиг авч Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамд эрэн сурвалжилж өгнө үү хэмээх хүсэлт тавьжээ. Талийгчийн цогцсыг гуравдугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдгийн орчмоос олсон юм. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн Ч.Баттуул “Жон Мартин Кийныг ирсэн өдрийнх нь маргааш буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр хөнөөсөн. Зургаан удаа буудсан. Түүнийг Эрдэнэ сумын нутагт аваачиж амь насыг нь бүрэлгээд хэргээ нуухын тулд цогцсыг нь булсан” хэмээн мэдээлээд байсан билээ.
Ч.Баттуулын хувьд Дархан хотноо төрсөн бөгөөд Тайваний технологийн их сургуульд сурч байсан. Тэрээр Монголдоо том хэмжээний зочид буудал барих зорилгоор энэхүү хэргийг үйлдсэн аж. Түүнээс их хэмжээний хөрөнгө мөнгө гаргуулж ирсэн өдрийнхөө маргааш нь ийнхүү хэрэг үйлдсэн байна. Шүүх хурал энэ пүрэв гарагт болох юм байна.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Aluurchin
    Argagui chingisiin udam mongol tsusnii yanhan ym daa gehdee chingis eh ornihoo tuluu chi haltar tsaasni tuluu asar ih aguu ih zorig shuu chingis delhiid mongolin neriig delhiid gargasan odoo harin manai aldart goo marlin udamt yanhanuud delhiid mongolin neriig gargaj eheljee Malaizad neg yanhan huneer gadaadinhand aluulsan terniihee ushuu horslig awsanch ymuu sain baina ta naraar mash ih baharhaj baina
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • Yamar aimaar huuhen bee Dinguj 24 nastai yum bj mungunii tuluu bol nudee uh gevel uhah huuhen bn Nasaar ni horivol taarna
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • burhan miniherev uneheer unen bol yaltai bilee
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025