Монголын улс төр эрчүүдийн ноёрхол дор өрнөдөг цаг үеэ өнгөрөөж буйг батлах мэт мэдлэг, боловсролтой бүсгүйчүүд төрсөөр байна. Тэдний нэг нь НАМЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Уранбилэг хэмээх энэ бүсгүй. Японд хэд хэдэн их сургуулийг дүүргэж, бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр Японы урдаа барих их сургуулиудын нэг “Обирин”-д магистр хамгаалсан гээд эрдэм боловсролын намтар тун ч арвин зузаан залуу бүсгүйг МАН-ын ирээдүйтэй эмэгтэй улс төрийн фигурүүдийн нэг хэмээн журмын нөхөд нь үнэлдэг. Ээж, охиныхоо хамт амьдардаг Д.Уранбилэг бүсгүй оюутан байхдаа япон хэл дээр ном гаргаж байсан бол энэ удаад төрөлх хэл дээрээ “Хүчирхэг удирдагч байх ухаан” номоо гаргаад удаагүй байна. Ямартаа ч улс төрийн салбарынханд тун ч хэрэгтэй байж мэдэх Д.Уранбилэг бүсгүйн ухаанаа уудалж, сэтгэлээ чилээн байж үгээ эмхэлсэн номын зорилго гүйцэлдэх болтугай. 






Сэтгэгдэл байхгүй байна