Үнэхээр сөнөнө гэж үү

Ирэх 12 сард хорвоо ертөнц орвонгоороо өөрчилөгдөж бараг л хүн амьтан үлдэхгүй ухааны юм ярьж байгаа.  Тэр бүү хэл гурван хоног нар гарахгүй, тог цахилгаангүй байна хэмээх болсон. Тэгвэл үнэхээр энэ ертөнц сөнөх үү, үгүй юу гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлахаар Одон орон геофизикийн судалгааны төвийн захирал, доктор Ү.Сүхбаатар энэ сарын 17-ны 15:00 цагт Багшийн хөгжлийн ордонд “Энэ ертөнц үнэхээр сөнөнө гэж үү” сэдэвт лекц унших гэж байна.
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан БШУЯ-аас зохион байгуулж байгаа энэхүү лекц сонирхсон хүн бүхэнд нээлттэй буюу үнэ төлбөргүй юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025