Шинэ “өнгө”

Нийтийн дуучдын залгамж халаа болон гарч ирж буй авьяслаг залуу бол Д.Найдандорж хэмээх энэ шавилхан эр. Өөрийн гэсэн дуулах арга барилаараа олонд танигдсан дуучин залууг үнэлэх хүн цөөнгүй биз ээ. Хоймор нутаг болох Хөвсгөл аймгаараа овоглодог тэрээр анх “Сэтгэлийн нандин” хэмээх дуугаараа сонгогч олны чихийг сортойгож байсан бол Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч З.Хангалын аялгуу яруу найрагч Ш.Цэрэндэндэвийн шүлэг “Эхийн сэтгэл ”, мөн СТА Ж.Жаргалсайханы ая, яруу найрагч Б.Мягмаржавын шүлэг “Ээжийн цэнхэр нутаг” хэмээх хуучны сайхан дуунуудыг шинэчлэн дуулсан гэдгийг олон хүн мэдэх. Түүгээр ч барахгүй эдгээр дуунуудынхаа  клипэнд нь ээжийнхээ хамт тоглосон юм. Ямартаа ч сургуулиа төгсөөд ганцхан жил болж байгаа ч урын сандаа арав гаруй дуу, дөрвөн ч клиптэй болоод амжсан нь үеийнхэн дундаа хөдөлмөрч, хичээнгүй чанараараа онцгойрдогтой нь шууд холбоотой юм гэнэ лээ. Тэгэхээр хийж буй уран бүтээлээрээ сэтгэлийн таашаал эдлүүлэхүйц, сайхан бүхнийг шингээхийг зорьдог дуучин залуудаа уран бүтээлийн амжилт хүсье.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025